АТГ-т АВЛИГЫН хэргээр шалгагдаж эхэлсэн “Эрдэнэт-Булганы цахилгаан сүлжээ“ ТӨХК-ийн В.Адъяагийн орлого ₮42 саяас ₮188 сая болж НЭМЭГДЖЭЭ

2026 оны 2 сарын 03

Arslan.mn

Өчигдөр орой /2026.02.02/-нд АТГ-аас Орхон аймаг дахь “Эрдэнэт-Булганы цахилгаан сүлжээ" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал В.Адъяа тэргүүтэй удирдлагуудын гэр болон албан өрөөнд нэгжлэг хийжээ.

Тодруулбал, нэр бүхий албан тушаалтнууд нь гүйцэтгэгч компаниудаас их хэмжээний хахууль авсан байж болзошгүй гэх үндэслэлээр ийнхүү шалгагдаж эхэлжээ.

В.Адъяа нь 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн тус компанийн Гүйцэтгэх захирлааар томилогдон ажиллаж буй.

Тэгвэл АТГ-т ХАХУУЛЬ авсан хэргээр шалгагдаж буй  “Эрдэнэт-Булганы цахилгаан сүлжээ" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал В.Адъяагийн  2024 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрээр“Эрдэнэт-Булганы цахилгаан сүлжээ" ТӨХК-ийн захирлаар томилогдсноор түүний орлого 42 сая төгрөгөөс 188 сая төгрөг болж НЭМЭГДЖЭЭ. 

Гэтэл тэрээр сарын цалин 6 сая төгрөг авдаг мөртлөө жилийн орлого нь 188 сая төгрөг байгаа нь АТГ-ын мөн анхаарлыг татах биз.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮188 сая
Гэр бүлийн орлого: ₮44 сая
Орон сууц барилга байгууламж: ₮582 сая /орон сууц-3/
Тээврийн хэрэгсэл: ₮20 сая /Toyota, Prius XW20 маркийн тээврийн хэрэгсэлтэй /
Мал аж ахуй: ₮30 сая /Хонь-30, Үхэр-10, Хурдан удмын адуу-1/
Газар: ₮10 саяын үнэлгээтэй 

  • Эзэмших-497м2-1,
  • Эзэмших-700м2-4

Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮51 сая
Хадгаламж: ₮176 сая  
Авлага:  ₮0 сая
Зээл:  ₮151 сая гэж мэдүүлжээ.

Arslan.mn

Ташрамд дурдахад, “Эрдэнэт-Булганы цахилгаан сүлжээ" ТӨХК нь  “Эрчист Монгол” ХХК-д харьяалагддаг билээ. Харин “Эрчист Монгол” ХХК гүйцэтгэх захирлаар УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшин ажиллаж буй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667434
0 эможи

keyboard_arrow_up