П.Наранбаяр: Багш нарын үндсэн цалин 1 сая 400 мянган төгрөг байсныг 2 сая 226 мянга болгож өсгөсөн

Засгийн газрын худалдаанаас гарсан шийдвэрийг Боловсролын сайд П.Наранбаяр танилцууллаа.
Тэрбээр, "Нэгдүгээр сар бол онцлогтой сар. Учир нь төрийн сангийн үйл ажиллагаа сарын дундуур нээгддэг тул цалин бөөнөөр буух процесс энэ хугацаанд явагддаг. Хэлэлцээрт заасны дагуу үндсэн цалин бодитоор нэмэгдэж байна.
2025 оны нэгдүгээр сард ерөнхий боловсролын багшийн үндсэн цалин нэмэгдэл огт ороогүйгээр 1 сая 484 мянган төгрөг байсан бол 2026 оны нэгдүгээр сар гэхэд 2 сая 226 мянган төгрөг болж өсөж байна.
Мөн сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгийн багшийн үндсэн цалин 1 сая 559 мянгаас 2 сая 338.5 мянган төгрөг болж нэмэгдэж байна.
Мөн илүү цагийн хөлс, анги даалт, кабинетын нөхөн төлбөр, унаа хоолны мөнгө зэрэг нэмэгдэл хөлсүүд дунджаар 100-107 мянган төгрөгөөр олгогдож ирсэн." гэв.
