Гишүүн асан Д.Тогтохсүрэнгийн орлого “Монголросцветмет”-ийн захирал болсноор 2 дахин нэмэгдэж, ₮159 сая болжээ

2026 оны 1 сарын 27

Arslan.mn

УИХ-ын гишүүн асан, МАН-ын бүлгийн дарга байсан, өдгөө “Эрдэнэс критикал минералс” буюу “Монголросцветмет”-ийн ТӨҮГ-ын захирлаар ажиллаж буй Д.Тогтохсүрэнгийн албан өрөөнд АТГ-ынхан прокурорын зөвшөөрлөөр хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд өчигдөр НЭГЖЛЭГ хийсэн талаар өмнө бид мэдээлж байсан.

Түүнийг Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдуулан ийнхүү мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй аж.

“Монголросцветмет” ТӨҮГ-ыг өнгөрсөн 2025 оны хоёрдугаар сараас “Эрдэнэс Монгол" компанийн охин компани болгож өөрчилсөн байдаг.

Тэгвэл АТГ-аар шалгагдаад эхэлсэн  Д.Тогтохсүрэнгийн 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна. 

Түүний орлого “Монголросцветмет”-ийн захирал болсноор хоёр дахин нэмэгдэж, ₮159 сая болжээ.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮159 сая
Гэр бүлийн орлого:  ₮38 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮800 сая /Орон сууц-1/
Тээврийн хэрэгсэл: ₮0 сая 
Мал аж ахуй: ₮14 сая /Адуу-4, Үхэр-5, Хонь-30, Ямаа-25/
Газар: ₮0 сая / Өмчлөх-0.07га-1 /
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮10 сая
Хадгаламж: ₮6 сая
Авлага: ₮0 сая 
Зээл:  ₮150 сая гэж мэдүүлжээ.

Харин Д.Тогтохсүрэн гишүүний дээрх хөрөнгө орлогын мэдүүлэг үнэмшил төрүүлсэнгүй. Учир нь газаргүй, сүүлийн 3 жил  унах унаагүй гэж мэдүүлснээс харахад нүд хуурах мэдүүлэг төдий зүйл бөглөдөг нь харагдаж байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667341
0 эможи

Зочин
2026-01-28 08:58
Монголросцветметийг АНУ-ын ноход их оролддог юм.
keyboard_arrow_up