Монголбанкыг 700 ажилтантай болгосны хариуд “Хүндэт доктор”-оор шагнуулсан Б.Лхагвасүрэнд ХАРИУЦЛАГА ТООЦОХ ХЭРЭГТЭЙ

2026 оны 1 сарын 22

Arslan.mn

Дөрвөн жилийн дотор ажилтны тоо нь 400 гаруйгаас 700 болж данхайсан Монголбанк цомхотгол хийж байна. Эх сурвалжийн мэдээлснээр одоогоор өнөөдөр 126 ажилтан чөлөөлөгдсөн байна. Мөн сүүлийн өдрүүдэд Монголбанкны ерөнхийлөгч асан Б.Лхагвасүрэн 50 мянгатын дэвсгэрт хууль бусаар хэвлээд дотоод аудитаараа акт тогтоолгосноо нууцалсан байж болзошгүй ноцтой асуудал хөндөгдөж буй. Ойролцоогоор гурав орчим их наядыг хэвлэсэн байж болзошгүй. Энэ нь манай улсын төсвийн даруй 10 хувьтай тэнцэх хэмжээний их мөнгө. 

Товчхондоо, Төв банканд хуримтлагдсан бодлогын алдаа, их хэмжээний мөнгө хэвлэлт, иргэдийн орлого үнэгүйдсэн байдал, 700 гаруй ажилтантай данхар бүтцийг шалгах шаардлагатайг УИХ-ын дарга Н.Учрал онцолж, Үндэсний аудитын газараар шалгуулахаа мэдэгдээд буй. 

Долоон жил Монголбанкыг удирдсан Б.ЛХАВГАСҮРЭН бүрэн эрхийн хугацаа нь дуусаж ажлаа хүлээлгэн өгсөн. Б.Лхагвасүрэнг ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ ХЭВЛҮҮЛЖ, НУУСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ ХЭРГЭЭР Авлигатай тэмцэх газар ШАЛГАЖ эхлэх нь тодорхой болж буй. 

Төрд 34 жил, үүний сүүлийн 7 жилд Төв банкыг дангаар атгасан Б.Лхагвасүрэн огцрохынхоо өмнө өөрийн гарын үсэгтэй их хэмжээний мөнгө хэвлүүлсэн байж болзошгүй баримтууд сөхөгдөж байна. Үүний зэрэгцээ түүний ойрын хамаарал бүхий этгээдүүд төрийн өндөр албан тушаал, санхүүгийн урсгалд төвлөрсөн нь анхаарал татна.

Тухайлбал, хүү Б.Тэмүүжин нь Хөгжлийн банк-ны Хөрөнгө удирдлагын газрын дарга, банкны харьяа “Ди Би Эм ассет менежмент ХХК”-ийн ТУЗ-ийн гишүүн.  Том хүү Д.Болор Сангийн яам-нд, бага хүү Д.Баясгалан Гадаад харилцааны яам-нд албатай бөгөөд тэд тус бүр 2.7 ба 3.7 тэрбум төгрөгийн хадгаламж мэдүүлжээ.

Төрсөн дүү Б.Лхагвадорж нь хотын төвийн “Сан роуд”, “Хан-Уул”, “Рояал моунтайн” зочид буудал, “Хоум плаза”, “Mazza” зэрэг олон барилгын эзэмшигч. Эдгээрээс “Сан роуд” барилгад Монголбанкны харьяа Хадгаламжийн даатгалын корпораци түрээсээр байрлаж, зөвхөн 2025 онд 633 сая төгрөгийн түрээсийг төсвөөс шилжүүлсэн нь ашиг сонирхлын ноцтой зөрчил байж болзошгүй.

Энэ мэт Б.Лхагвасүрэнгийн ойрын хүрээлэлд бизнесийн орлогогүй атлаа тэрбумын хөрөнгөтэй албан тушаалтнууд олноороо байгааг баримтаар шалгах ёстой.

Ажлын албаны ахлах референт, зөвлөх, ерөнхий эдийн засагч, санхүү бүртгэлийн газрын захирал зэрэг нэр бүхий хүмүүсийн орон сууц, хадгаламжийн дүн нь албан орлоготой нь үл нийцэж байна.

Эдгээр бүх асуудлыг маш сайтаар бүр ясыг нь цайтал шалгах нь хэрэгтэй. Эс тэгвээс “цэвэрлэгээ” гэдэг үг цаасан дээр л үлдэнэ гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дарга Н.Учрал нар анхааралдаа авна уу.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667270
0 эможи

Зочин
2026-01-23 15:02
МУИС-ийн Бизнесийн сургууль гэж естой дампуурсан газар бий!!! Онигоотой
Зочин
2026-01-22 20:09
Монголбанкныхан арилжааны банкуудаас хахууль авч, улмаар арилжааны банкнаас авах зээлийг хоёр жилээр ба өндөр хүүтэй олгодог. Бизнес ба үйлдвэрлэл эрхлэх гэсэн хүн арилжааны банкнаас зээл аваад, хоёр жилийн дотор бизнесээсээ ашиг хүртэх боломжгүй. Тиймээс Монголд хувийн хэвшил хөгждөггүй юм.
Б.Лхагвасүрэн

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up