“Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Д.Мөнхбаатар томилогдлоо

2026 оны 1 сарын 21

Arslan.mn

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 874 дүгээр тогтоолоор “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Д.Мөнхбаатар томилогдож, (2026.01.20) ажлаа хүлээж авчээ.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хэлтсийн дарга Ц.Шинэхүү, мэргэжилтэн О.Ишханд, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Салбарын хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Б.Найрамдал нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ-ын захирлын албан ажлыг хүлээлцүүлэн ажиллалаа.

Мөн энэ үеэр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл төвийн захирал Д.Мөнхбаатар болон нийт хэлтсийн дарга нартай уулзаж, байгууллагын 2026 оны зорилтод түвшин, эдийн засгийн үр өгөөж, гүйцэтгэлийн төлөвлөгөө, тулгамдсан асуудлуудын талаар ярилцаж, санал солилцлоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667258
0 эможи

keyboard_arrow_up