Засгийн газар цахилгааны түр хязгаарлалтын талаар хэлэлцэнэ

2026 оны 1 сарын 21

Arslan.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ.

Хуралдаанаар:

  • Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төв байгуулах, Засгийн газрын тогтоолын төсөл
  • Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 27-р хуралдааны дүнгийн тухай
  • Цахилгаан станцад гарсан осол, цахилгааны түр хязгаарлалтын талаар мэдээлэл
  • “Ажил, амралтын цагийн зохицуулалтын тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
  • УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн санаачлан боловсруулсан “Иргэний нисэхийн талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт
  • УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн санаачлан боловсруулсан Төрийн болон албаны нууцын тухай хуульднэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт зэрэг асуудлыг хэлэлцэж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667253
0 эможи

keyboard_arrow_up