Цахилгааны тарифыг “3 ДАХИН НЭМСЭН“ Т.Доржханд, С.Цэнгүүн, Б.Чойжилсүрэн нараас ХАРИУЦЛАГА НЭХЬЕ

"Улаанбаатар хотын агаарын бохирдлын асуудлыг өвөл ярьж, хавар мартдаг болоод удаж буй. Тэгвэл Утаатай Улаанбаатарт "тоггүй" гэх тодотгол нэмэгдлээ.
2024 онд цахилгаан эрчим хүчний үнэ тарифыг 3 ДАХИН НЭМЖ, иргэд, аж ахуйн нэгжүүдийг “шок”-нд оруулж байсан. Үүнийг Эрчим хүчний яам, Эрчим хүчний реформын үндэсний хороо тайлбарлахдаа, "Эрчим хүчний Реформ" хийнэ гэсээр бүтэн 2 жилийн хугацаа өнгөрчээ. Ямар ч реформ алга. Өмнөхөөсөө өөрчлөгдсөн зүйл алга.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн "Сүүлийн 3 жил Улаанбаатар хотод сүртэй ажил хийгдэж амжаагүй гэдгээ хүлээн зөвшөөрч байна" гээд уянгалаад, Эрчим хүчний реформ нэрээр тогны үнийг нэмүүлсэн гавьяатай Т.Доржханд, С.Цэнгүүн нарын гишүүд үүргээ гүйцэтгэсэн гэж шагнуулаад, өнөөдөр ард иргэдээрээ эрчим хүчний реформоо хүлээж -30 хэмийн хүйтэнд тоггүй сууж байна.
Ард иргэд нь Б.Чойжилсүрэн ямар үйлийн үрээрээ өр ширтэй болоод төрчихөв өө. Цахилгааны ачаалал, засвар үйлчилгээ бол цэвэр түүний хөлдүү, явцгүй байдал, ширэнгэн барилгатай шууд холбоотой шүү.
Өнөөдөр иргэд нь хэзээ бид өвлийг тогтой, утаагүй, түгжрэлгүй, гантиг зам дээр уначихгүй давах бол гэж санаа зовоод суусаар... Өөрсдийн хүслийг хангахын тулд сайдын суудлаар аргалдгаас чинь болж ард түмэн, улс хохирч байна. Гурван засаг дамжиж 4 жил сайд хийхдээ хийсэн ажлынх үр дүн ийм байна.































