Төсвөөс 420 саяыг гаргаж “Nissan Patrol“ хөлөглөсөн Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга ₮2,9 тэрбумын 4 ОРОН СУУЦ, ₮275​​​​​​​ саяын ХАДГАЛАМЖТАЙ

2026 оны 1 сарын 19

Arslan.mn

Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын нэгдсэн уулзалт Төрийн ордонд өнгөрсөн долоо хоногт болсон. Энэ үеэр аймгийн засаг дарга нарын машин тэрэг олны анхаарлыг татаж байна. 

Тухайлбал, Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулгын унаж ирсэн төрийн байгууллагын нэр дээр 420 сая төгрөгийн үнэтэй "Nissan Patrol Y63" олны анхаарлыг татав. 

Улс орон даяар төсвийн хэмнэлт ярьж байхад зарим нэгэн Засаг дарга, ИТХ-ын дарга нарын тансаглал хэрээс хэтэрч байгааг эх сурвалжууд дурдсаар байна. Үүний нэгэнд дээрх 420 сая төгрөгийн үнэ бүхий машин хөлөглөсөн П.Баттулгын үйлдэл яах аргагүй орно.

Улс, орон даяар эдийн засгийн хэмнэлт ярьж, иргэдийнхээ хэрэглээг танаж эхэлсэн энэ цагт нэгэн аймгийн ИТХ-ын дарга нь улсын төсвөөс хагас тэрбум орчим төгрөгөөр машин авч, хөлөглөх нь хэр зохимжтой вэ. 

Тэгвэл Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулгын 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮119 сая
Гэр бүлийн орлого: ₮144 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮120 сая
Орон сууц барилга байгууламж: ₮2,9 тэрбум /Орон сууц-4, Амины орон сууц-1,Хашаа байшин-1, Үйлчилгээний зориулалттай барилга-2 /
Тээврийн хэрэгсэл: ₮210 сая  /Toyota, Land Cruiser 200, Lexus, RX 350 маркийн  2 тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй:₮68 сая /Адуу-8, Үхэр-18, Адуу-8/
Газар:₮90 сая /Эзэмших-1169м2-1, Эзэмших-1277м2-1, Эзэмших-2238м2-1/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮70 сая
Хадгаламж: ₮275 сая
Авлага: ₮301 сая
Зээл:  ₮133 сая гэж мэдүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
667204
1 эможи

keyboard_arrow_up