ЦХИХХ-ны сайд Э.Батшугар засаг дарга нартай “Цахимаар нэн тэргүүнд” гэрээ байгууллаа

Монгол Улсын Засгийн газрын 2026 оны бодлого, зорилтоо танилцуулж, орон нутагтайгаа нэг чиглэл, нэг ойлголттой ажиллах зорилго бүхий Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын нэгдсэн уулзалт Төрийн ордонд /2025.01.15/ -нд боллоо.
Тус арга хэмжээний дараа аймаг, нийслэлийн засаг дарга нартай “Цахимаар нэн тэргүүнд” гэрээг байгууллаа.
“Цахимаар нэн тэргүүнд” гэрээнд нийслэл, 21 аймгийн онцлогт тохирсон, бодит ажлуудыг тусгалаа.
Монгол Улсын Засгийн газрын “Шинэ итгэл-Эрс шинэтгэл 2026-2030” буюу Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн хөгжлийн хөтөлбөрийн чиглэл, Эдийн засгийн өсөлтийг иргэддээ хүргэх 300 хоногийн ажлын төлөвлөгөө , “Цахимаар нэн тэргүүнд” буюу “Digital first” бодлогын зөвлөмжийн хүрээнд ажлаа зангидан хийхээр төлөвлөж байна.





































