Н.Тавинбэхийг сайдаар ажиллахдаа албан тушаалаа урвуулж бусдад давуу байдал олгосон гэж үзэн бүртгэлийн ХЭРЭГ НЭЭЖЭЭ
2026 оны 1 сарын 15

“ДЦС-4” ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Тавинбэхийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж эхэллээ.
Түүнийг Эрчим хүчний сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй хэрэгт холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ.
Түүний хувьд 2020 онд Эрчим хүчний сайд, 2022 оноос хойш Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан бөгөөд 2025 оны долдугаар сард “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-д Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдон ажилласан. Хамгийн сүүлд тэрбээр 2025 оны арванхоёрдугаар сард "ДЦС-IV" ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдoод байгаа билээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
667164
0 эможи
Зочин
2026-01-15 21:50
шуналтай муу сувдаг новш вэ
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс















