Г.Занданшатар: Ус, дулааны үнэ тарифыг нэмэх асуудлыг эхний хагас жилдээ хөндөхгүй

2026 оны 1 сарын 15

Arslan.mn

Ерөнхий сайд Г.Занданшатар нийслэлийн болон 21 аймгийн засаг дарга, ИТХ-ын дарга нар нарыг Төрийн ордонд хүлээн авч уулзаж байна.

Уулзалтыг нээж Ерөнхий сайд Г.Занданшатар үг хэлэв. 

Тэрбээр "Гадаад валютын нөөц 7 тэрбум ам.долларт хүрсэн. Төгрөгийн эсрэг ам.долларын ханш бараг 4000-д хүрч байсныг тогтворжуулж чадлаа.

Төсвийн сахилга бат, гадаад худалдааны бодлого зөв чиглэлд орж цэгцэрч эхэлмэгц бодит үр дүн гарч байна. 2025 оны эцэст экспортын орлого 3 дахин өсөж, 15.7 тэрбум долларт хүрлээ. Үүнийг иргэдэд хүргэж, айл өрхийн үүд хаалгаар яаж оруулах вэ гэдэг нь манай Засгийн газрын 2026 оны гол зорилт.

Мөнгө тараахыг иргэд дэмжихээ больсон байна.

Юмны үнэ өсөж, төсөв тэлж байхад мөнгө тараах шиг сайхан юм байхгүй. Гэхдээ төсвийг дээрээс эхэлж танах зарчмыг баримталсан. Улс орны эдийн засгийг аврахад үүнээс өөр сонголт байгаагүй. 200 гаруй даргын орон тоог цөөлсөн.

Эрчим хүчний үнэ өссөнийг далимдуулаад бараа бүтээгдэхүүнийг 3-4 дахин нэмэгдүүлсэн жишээ олон байна. Тиймээс энэ жилийн хувьд үүнийг цэгцлэх зорилгоор шийдвэр гаргасан. Ус, бохир, дулааны асуудлыг үндсэн зарчмаар шийдвэрлэхээр ажиллаж байна. Гэхдээ эхний хагас жил үнэ тарифын асуудлыг хөндөх боломжгүй. Зохицуулалтын асуудлаар холбогдох яамд үүрэг өгсөн." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667163
1 эможи

Сэргэлэн Бүрэн
2026-01-15 14:04
Дулааны үнэ нэмэхгүй ч гэх шиг нэмэгдсэн л бна лэ ш дэ хувьцааны ногдол авна шүү өөрсдөө өргүй баяжаад бид хоосроод та нар хувааж өгөх дургүй бга биз дэ өөрөө ер нь огцруул яасын энэ зандан
Batuka Davaa
2026-01-15 11:54
Авмаар л байна
keyboard_arrow_up