Хариуцлагаас “мултардаг” сайдын зөвлөх Г.Сайханбаяр ₮658 саяын ҮЛ ХӨДЛӨХ, ₮113 саяын ХАДГАЛАМЖТАЙ

Батлан хамгаалахын сайд Д.Батлутын зөвлөхөөр Сайд асан Г.Сайханбаяр ажиллаж буй.
Тэгвэл үе үеийн хариуцлагаас “мултардаг” БХ-ын сайд асан Г.Сайханбаярын 2023 оны АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Хариуцлагаас мултардаг гэхийн учир нь түүний салбарын сайд байх өнгнөрсөн хугацаанд хилийн болон дотоодын цэрэгт хүн нас барахад Батлан хамгаалахын сайд хариуцлага хүлээхгүй явж ирсэн. Олон харамсалтай тохиолдолд хилийн цэрэгт гарч байхад салбарын сайд цочроо ч үгүй явж ирээд солигдсон. Ер нь аливаа алдаа дутагдалд Батлан хамгаалахын сайд, удирдах бүрэлдэхүүн хариуцлага хүлээж байсан удаагүй билээ.
Өөрөөр хэлбэл, Г.Сайханбаяр генералын ажилласан хоёр засгийн газраас ёсзүй, алдаа дутагдалдаа хариуцлага хүлээсэн сайд нар байсаар байхад тэр гүрийсээр байсан. Гэтэл одоо Сайдын суудлаас буусан ч эргээд Сайдын зөвлөхийн суудалд суужээ. Дарга удах муу, муу дарга удах бүр муу гэдэг.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮79 сая
Гэр бүлийн орлого: ₮214 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮658 сая /Зуслангийн байшин-1, Орон сууц-1/
Тээврийн хэрэгсэл: ₮155 сая / Lexus 570, Lexus, RX 350/
Мал аж ахуй: ₮33 сая /Үхэр-4, Адуу-24/
Газар: ₮35 сая /Эзэмших-3500м2-1, Эзэмших-700м2-1/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮45 сая
Хадгаламж: ₮113 сая
Авлага: ₮0 сая
Зээл: ₮106 сая гэж мэдүүлжээ.
