ГЕГ-ын даргаар томилогдсон 62 настай П.Дэлгэрнаран ₮3.7 тэрбумын ХАДГАЛАМЖТАЙ

2026 оны 1 сарын 07

Arslan.mn

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Гаалийн ерөнхий газрын даргаар П.Дэлгэрнаранг томилжээ. Тэрээр өмнө нь Сонгуулийн ерөнхий хорооны даргаар ажиллаж байсан билээ.

Түүний хувьд 2020 оны наймдугаар сард томилогдон одоог хүртэл ажиллаж байгаа бөгөөд  намын томилгоогоор эл албан тушаалд очсон нэгэн.

Төрийн албанд 12 дахь жилдээ ажиллаж байгаа. 2012-2020 онд “Автотээврийн үндэсний төв” төрийн өмчит үйлчилгээний газрын тэргүүн дэд захирал, захиралын зөвлөхөөр ажиллаж байгаад Сонгуулийн Ерөнхий хорооны даргаар очжээ. 

П.Дэлгэрнаранг АТҮТ-ийн даргаар ажиллах хугацаанд улс хоорондын С зөвшөөрлийн авлига ид цэцэглэсэн үе гэж салбарыхан ярьдаг. Үүнтэй холбогдуулан АТҮТ-ийн олон албан тушаалтан АТГ-т байцаагдаж, шүүхээс ял сонсож байсан.

2020 онд  АТҮТ-ийн албан хаагчид 3000 улсын дугаарыг сольсон асуудлыг АТГ илрүүлсэн байдаг.

П.Дэлгэрнарангийн хувьд хариуцлагаас зугтаж 2019 оны сүүлээр ажлаа өгсөн гэж ярьдаг боловч түүнд хариуцлага тооцож ажлыг аваад зогсохгүй гэрээг нь сунгахгүй гэдгээ Засгийн газраас мэдэгдэж байжээ. Улмаар нэг жил орчим хугацаанд ажилгүй байсан П.Дэлгэрнаран УИХ-ын тамгын газарт ахлах референтээр ажилд орсон байна. Төд удалгүй МАН-ын дүү нарынхаа дэмжлэгээр тэрбээр СЕХ-ны даргаар томилогдсон бол одоо ГЕГ-ын даргын суудалд очлоо.

Тэгвэл 62 настай Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнарангийн 2024 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрээр сарын цалин нь төрийн албан хаагчдын адил 3.2 сая ч ₮3.7 тэрбумын хадгаламжтай байгаа нь олны анхаарлыг татаж байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮56 сая
Гэр бүлийн орлого: ₮190 сая
Орон сууц барилга байгууламж: ₮250 сая /орон сууц-1 /
Тээврийн хэрэгсэл: ₮68 сая /Суудлын жижиг машин/
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮1 сая /Эзэмших-700м2 газартай /
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮30 сая
Хадгаламж: ₮3.7 тэрбум 
Авлага:  ₮0 сая
Зээл:  ₮0 сая гэж мэдүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
667044
1 эможи

Зочин
2026-01-08 09:53
ТӨРД ажлаад дансандаа 3,7 тэрбумтай. МАН сайн ажилтан нараа тэрбум тэрбумаар нь урамшуулдаг бололтой.
Зочин
2026-01-07 16:22
бас л гоё шүү МАНгарууд, төрд ажилласаар байгаад тэрбумтан тэгсэн мөртлөө багахан цалинтай төрийн албанд ард түмний төлөө л ажиллаад байдаг агуу хүмүүс МАНгарууд
keyboard_arrow_up