Энэ 7 хоногт Монгол Улсад

2026 оны нэгдүгээр сарын 5-11-нд болох үйл явдлын тоймыг хүргэж байна.
1 дүгээр сарын 5-нд: "Оллоо апплейкшн"-ын танилцуулга уулзалт "News cafe"-д болно.
1 дүгээр сарын 5-нд: “Түшдийн рашаан” бясалгал, урлал, халуун рашаант амралтын газрын “2026 өвлийн үзэсгэлэн”-гийн нээлт Монголын театрын музейд болно.
1 дүгээр сарын 7-нд: Засгийн газрын хуралдаан Төрийн ордонд болно.
1 дүгээр сарын 7-нд: Дорноговь аймгийн Улаанбадрах сумын ЗДТГ-аас үндэсний өв соёлоо хадгалан хамгаалах, адуучин залуусын авхаалж самбааг сорих зорилгоор сумын аварга шалгаруулах "Адуучин" тэмцээнийг зохион байгуулна.
1 дүгээр сарын 8-11-нд: Сонгомол болон чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ Спортын төв ордонд болно.
1 дүгээр сарын 10-нд: “Талх-Чихэрийн хэвийн боовны баяр”, Аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн уламжлалт барилдаан болно.
1 дүгээр сарын 11-нд: Дархан-Уул аймгийн 65 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдаан болно.
-Дүрслэх урлагийн салбарын уран бүтээлчдийн хамтарсан “UNITY” үзэсгэлэн HUE Art Gallery-д 2026 оны 1 дүгээр сарын 15-ныг хүртэл гарна.
-2026 оны цэргийн бүртгэл Е-Mongolia системээр орон даяар 1 дүгээр сарын 31-нийг хүртэл үргэлжилнэ.

