ШУТИС-Инженерийн олон улсын сургуулийг Хүннү хотод байгуулна

2025 оны 12 сарын 31

Arslan.mn

Шинжлэх ухаан, технологийн их сургууль болон БНХАУ-ын Өвөр Монголын Аж үйлдвэрийн их сургууль хамтран Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн салбар-Инженерийн олон улсын сургуулийг Хүннү хотод байгуулна. 

Хүннү хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний Оюутны хотхон, сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолборын бүсэд байгуулах Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн салбар- Инженерийн олон улсын сургуулийн цогцолборын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, эхний ээлжийн барилгажилтын төсөл болон инженерийн дэд бүтцийн зураг төслийг боловсруулж, бүтээн байгуулалтын ажлыг 2026 эхлүүлнэ гэж  Засгийн Газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666969
0 эможи

keyboard_arrow_up