Нэгдүгээр сарын 1-ний өдрөөс бүх төрлийн ТЭТГЭВРИЙГ 80 мянган төгрөгөөр жигд нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ
2025 оны 12 сарын 31

"Засгийн газрын хуралдаанаас бүх төрлийн тэтгэврийг 2026 оны нэгдүгээр сарын 1-ээс 80 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ.
Ингэснээр тэтгэврийн доод хэмжээг 769 мянган төгрөгт хүргэлээ" гэж Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн мэдээлэв.
Нийгмийн халамжийн сангаас олгож байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон хүүхдийн тэтгэмжийг 20 хувиар нэмэгдүүлж, 478 мянган төгрөг болгожээ. Бусад тэтгэмжийг 8.6 хувиар нэмлээ.
2026 онд ахмадын тэтгэврийн нэмэгдэлд 516 тэрбум төгрөг зарцуулахаар Засгийн газраас шийдвэрлэлээ.
Халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэлд 89,9 тэрбум төгрөг нийт 756,9 тэрбум төгрөг зарцуулахаар шийдвэрлэлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1
666962
1 эможи
Зочин
2025-12-31 13:07
Өө новш
Зочин
2025-12-31 11:51
2013 оноос өмнөх тэтгэврийг тайрч тогтоосоноо зассангүй.өргадлийн байнгын хорооны ажлын хэсэг / Рэгдил / үгээ хэлээч. Иргэдийн Итгэл үнэмшилтэй байх үндсэн хуулийн заалт зөрчигдөөд бна шүү.
Baigaljav Shagdar
2025-12-31 11:43
Боломж харвал ингэж нэмгэ сэтгэл харвал бага тэтгэвэр илүүинэмэх байлаа..Төгсөв Зандка
Жаргалсайхан
2025-12-31 11:21
Арай ч дээ цалинтай ээжийг 500 мянга болгооч ирээдүй хойчоо бодох хэрэгтэй
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
