“Шаардлага хангахгүй“ хөгжимчин Ц.Батсайханы гарт АТҮТ-ийг атгуулахаар “улайрч“ эхэлжээ

2025 оны 12 сарын 25

Arslan.mn

Засгийн газраас 2025 онд бүх төрийн өмчийн газруудын удирдлагуудыг сонгон шалгаруулалтаар томилно  гэж амлаж байсан. Гэтэл өнөөдөр "Арын хаалга" -аар томилогдох тохиолдол хэвээр байна.

Тухайлбал, АТҮТ-ийн захирлаар хөгжимчин Ц.Батсайханыг  томилохоор улайрч эхэлжээ. Энэ Төр уяачдаар чухам яах гээд байгаа юм бол.

Түүний хувьд дэд сайдын суудалд дэнчингээ багадуулчихсан учир ийнхүү АТҮТ-ийн даргын суудалд санаархаж эхэлсэн хардлага дагуулаад буй. 

Тэрээр, 2018 онд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Нэгдсэн удирдлага хариуцсан дэд захирлаар томилогдож, улмаар 2019 онд М.Энхболд Монголын морин спорт, уяачдын холбоо /ММСУХ/-ны Ерөнхийлөгчийн суудлаа Ц.Батсайханд өвлүүлэн өгч байв.  Тиймдээ ч түүнийг МАН болон УИХ-ын дарга асан М.Энхболдын ойрын хүн, “Симба” хочит Ц.Батаагийн дүү гэдгээр олон хүн мэднэ. Хамгийн сүүлд татаасаар "Хөдөө аж ахуйн бирж" ТӨХХК-ийн захирлын суудалд очсон нэгэн.

Ц.Батсайхан нь “Айзам” хамтлагийн дуучин,  Монгол Улсын тод манлай уяач бөгөөд урлаг, уран сайхан, спортын цол гуншингаараа бол хэнийг ч дагуулахгүй ч мэдлэг, туршлагаараа бол намтар нимгэн, НАМЫН ЦҮНХ БАРИГЧ л гэсэн үг.  

Мөн ХХААХҮЯ-ны Мал хамгаалах сангийн захирлаар ажиллаж байхдаа "Зах зээлийн ханшаас өндөр үнээр худалдан авсан үрийн будаа шаардлага хангаагүйгээс улсад их хэмжээний хохирол учруулсан" хэргээр хууль хяналтын байгууллагынханд шалгагдаж байсныг тухайн үед хэвлэлүүд мэдээлж байсан удаатай.

Тиймээс ч энэ удаагийн томилгоог АТГ-аас шаардлага хангахгүй байна гэдэг бичиг ч явуулжээ.

Тэгвэл АТҮТ-ийн захирлаар томилогдохоор улайрч эхэлсэн хөгжимчин  Ц.Батсайханы  2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮65 сая
Гэр бүлийн орлого: ₮0 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮3,4 тэрбум /Орон сууц-1, Амины орон сууц-1, Үйлчилгээний зориулалттай барилга-1/
Тээврийн хэрэгсэл: ₮8 сая  /Kia, FRONTIER, Dodge, Caliber, Jidong, CLW5110JSQT3  маркийн  нийт 2 тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮954 сая /Хурдан удмын адуу-126, Адуу-246, Үхэр-58, Үхэр-20, Хонь-70, Хонь-45/
Газар: ₮20 сая /Өмчлөх-0.07га-1/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮120 сая
Хадгаламж: ₮102 сая 
Авлага: ₮0 сая
Зээл: ₮0 сая гэж мэдүүлжээ.

Ц.Батсайхан гэх Тод Манлай уяач Автотээврийн үндэсний төвийн дарга боллоо гээд тээвэр ложистик сайжрах уу гэвэл үгүй.  Ямар хаашаа янзын томилгоо вэ.Харин эсэргээрээ  Соёл урлагийн их сургуулийг дуучин мэргэжлээр төгсөж, морин спорт холбоог удирдаж явсан түүнд сонгон шалгаруултагүйгээр АТҮТ-ийг өгвөл  асуудал дагуулах нь тодорхой боллоо.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
666909
1 эможи

iimel " Dampuursan MAN - Nam " Bid Nariig Udridaj baina !
2025-12-30 15:26
Nuguu l Syrhii Turiin Nuuts , Huiv Hynii Nuuts , Haana baina ve ? Tegeed ( E - Mongolia ) internet - duuren Nisej medeel -uud yavan shuu ! Ulsiin Dugaar - Turiin Nuutst Ordog shuu !
Ene Mongol Ulsad Ezen gej baina u ??? Mongol Turiin Emegnel
2025-12-30 15:09
Uls Turiin - Tomilgoon Sonin , Sonin Tomilgoon hiigeed baih yumaa ! Hamaa namaagui , yum hiigeed baih yumaa Engej boldog emuu ? Ene Hyniig - Urlag , Soeliin Gazar n Taivij bolohgui yumuu !?!?!
Зочин
2025-12-27 21:13
Монголд ер нь улсаа гэсэн хүн үлдсэн юмуу сайд дарга сангуудын юмуу сайд дарга нарын удам л хэдэн зууны өмнөхийг давтаад л түшмэлийн суудалд залрах юм
Батдорж
2025-12-26 11:44
СУИС захирал болж болдоггүй юм уу кккв Заавал инженер хүний ажил хийх гээд яадгийн айн
Чаавас даа
2025-12-25 23:44
Симба батаа гийн дүү гэхээр ойлгомжтой хуогайч л байгаа биз.батаа бол бүтэхгүй хулгайч
Тэнэг
2025-12-25 23:31
Энэ одоо юу хийхэв дээ.Хулгай л хийх гэж яваа биз дээ.
Зочин
2025-12-25 22:31
өө зайлуул энэ чинь Симба Батаагийн дүү ч билүү ах нь ч билүү бүтэхгүй дээ боловсролгүй хөгжимчинөөр тийм том газрыг удирдужлна гэдэг чинь МАН боловсон хүчингүй болсоэыг харуулж байна
keyboard_arrow_up