Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзжээ

2025 оны 12 сарын 19

Arslan.mn

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит 27 дугаар хуралдаан өнөөдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна.

Хуралдааны хүрээнд Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар эрчим хүч болон тээврийн салбарт хэрэгжиж буй дэд бүтцийн төслүүдийн явцыг эрчимжүүлэх, хоёр улсын дамжин өнгөрөх тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, бараа эргэлтийг нэмэгдүүлэх, экспортын боломжийг тэлэх, байгаль орчныг хамгаалах чиглэлд техник, шинжлэх ухааны хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах талаар санал солилцжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666837
0 эможи

keyboard_arrow_up