Б.Мөнхтамир: COP17 хурлын бэлтгэл ажлыг нарийвчилсан төлөвлөгөөгөөр эрчимжүүлнэ

2025 оны 12 сарын 19

Arslan.mn

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны дэд сайд Б.Мөнхтамир өчигдөр /2025.12.18/-нд ажлаа хүлээж авсан. Тэрээр ажлынхаа эхний өдөр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг (COP17) зохион байгуулах бэлтгэл ажлын явцтай танилцжээ.

Уулзалтад Үндэсний хорооны Ажлын алба болон Нийслэлийн COP17 Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын газрын төлөөллүүд оролцож, тулгамдаж буй асуудлаа хэлэлцэв. Дэд сайд Б.Мөнхтамир олон улсын томоохон хэмжээний хурлыг зохион байгуулахад салбар хоорондын уялдаа холбоо хамгийн чухал болохын онцолж дараах чиглэлүүдэд анхаарахыг үүрэг болгожээ. 

  • Бүтээн байгуулалт ба Төлөвлөлт: Хурлыг зохион байгуулах барилга байгууламжийн ажил, хөрөнгө оруулалтыг нарийвчилсан төлөвлөгөөний дагуу эрчимжүүлэх.
  • Санхүүжилт ба Гадаад түншлэл: Олон талт гэрээ, конвенцуудын хүрээнд хөрөнгө босгох, гадаад түншүүдийн дэмжлэгийг баталгаажуулах.
  • Төсвийн асуудал: Үндэсний хорооны ажлын албаны 2025 оны төсвийн санхүүжилттэй холбоотой үүсэж буй нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх.

Arslan.mn

Бэлтгэл ажлыг чанартай, шуурхай зохион байгуулахын тулд яам болон Ажлын албаны өргөтгөсөн уулзалтыг тогтмолжуулж, мэдээлэл солилцох, төлөвлөгөөнд тусгагдсан ажил бүрийг хариуцах эзэнтэй болгож, хариуцлагыг тодорхой болгох, хэрэгжилтийг цаг хугацааны нарийн хуваарийн дагуу хянахыг даалгасан байна.

Эх сурвалж: БОУАӨЯ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666830
0 эможи

Б.Мөнхтамир
keyboard_arrow_up