Сангийн яамны ТНБД-д очихоор зэхэж буй М.Баярмагнай ₮3.2 тэрбумын 3 ОРОН СУУЦТАЙ, ₮384​​​​​​​ саяын АВЛАГАТАЙ

2025 оны 12 сарын 18

Arslan.mn

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Түүнийг СЕХ-ны даргаар томилогдоно гэсэн таамаглал байгаа талаар өмнө бид мэдээлсэн.

Харин Ж.Ганбатын оронд Ерөнхий сайдын ажлын албаны дарга буюу ахлах зөвлөх М.Баярмагнай томилогдоно гэх мэдээдлэл бий.

Түүний хувьд өмнө нь Баянхонгор аймгийн МАН-ын хорооны дарга,Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга,  "Хөгжлийн банк"-ны ТУЗ-ийн дарга,  хамгийн сүүлд Засгийн газрын томилгоогоор Эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байсан. Мөн тэрээр, "Хөгжлийн банк"-ны ТУЗ-ийн даргаар ажиллахдаа Мондулаан трейд” ХХК-д 15 тэрбумын зээл олгосон хэргээр яллагдагчаар татагдсан талаар хэвлэлүүд тухайн үед мэдээлж байсан удаатай.

Тэгвэл Сангийн яамны ТНБД-д очихоор зэхэж буй М.Баярмагнайгийн   2023 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮70 сая
Гэр бүлийн орлого: ₮166 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮3.2 тэрбум  /Орон сууц-3, Зуслангийн байшин-1, Үйлчилгээний зориулалттай барилга-1/
Тээврийн хэрэгсэл: ₮15 сая /Toyota, Prius XW30/
Мал аж ахуй₮0 сая 
Газар: ₮20 сая /Эзэмших-0,07 га-1/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮10 сая
Хадгаламж: ₮35 сая  
Авлага: ₮384 сая
Зээл ₮250 сая гэж мэдүүлжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666824
0 эможи

keyboard_arrow_up