ЭМЯ-ны ТНБД-аас чөлөөлөгдсөн Д.Очирбат ₮822 саяын үнэлгээтэй 4 ОРОН СУУЦТАЙ, ₮412 саяын ХАДГАЛАМЖТАЙ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар /2025.12.10/ Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлөөд буй.
УИХ-ын гишүүн асан түүнийг өнгөрсөн 2024 онд тус албан тушаалд томилж байв.
Тэрээр, МАН 2016 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулсны дараа тэрбээр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байгаад 2018 оны нэгдүгээр сард чөлөөлөгдсөн юм. Тэрбээр эмч мэргэжилтэй, 2008-2012 оны хооронд УИХ-ын гишүүнээр ажиллаж байх үедээ УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хороог удирдаж байв.
Тэгвэл ЭМЯ-ны ТНБД-аас чөлөөлөгдсөн Д.Очирбатын 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮185 сая
Гэр бүлийн орлого: ₮102 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮822 сая /Орон сууц-4, Зуслангийн байшин-1/
Тээврийн хэрэгсэл: ₮122 сая /Toyota, Land Cruiser 200, Chevrolet, Cruse маркийн нийт 2 тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮350 сая /Ашиглах-3га-1, Эзэмших-499м2-1/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮40 сая
Хадгаламж: ₮412 сая
Авлага: ₮61 сая
Зээл: ₮222 сая гэж мэдүүлжээ.
