Буянт-Ухаа спортын ордны газар дээр хууль бусаар барилга барьж буй “Жэнко” Х.Баттулгад монголын хууль үйлчлэхгүй байна

2025 оны 12 сарын 05

Arslan.mn

Спортын салбарын нэрийг барин Монголын төрийн өмчийг тонож, хууль бусаар өөрийн өмч болгодог мафийн бүлэглэл бий болжээ. Үүний нэг нь УИХ-ын гишүүн “Жэнко” Х.Баттулгын бүлэглэл юм.

Спортын салбарыг дэмжиж буй нэрийдлээр төрийн өмчит газрууд ээлж дараалан хулгайлагдан, спортын холбооны эздүүдийн гарт орсоор байна.

Тодруулбал, ХУД-ийн нутаг дэвсгэрт оршдог Буянт-Ухаа спортын ордоны хашаан дотор хууль бусаар “Жэнко” Х.Баттулгын хамаарал бүхий хоёр өндөр барилга сүндэрлэн босож байна. Тэгвэл 2014 онд тухайн үеийн соёлын сайдаар ажиллаж байсан Ц.Оюунгэрэл Буянт-Ухаа спортын ордны газраас тасдан дур мэдэн нэгэн ТББ-д шилжүүлсэн нь Х.Баттулгын хамаарал бүхий төрийн бус байгууллага байв. Тус ТББ нь Спортын барилга байгууламжийн хөгжлийн нэгдсэн төв гэх нэрээр байгуулагдаж Буянт-Ухаа спортын төвийн хашаан дотрох газрыг таслан авсан байна.

Буянт-Ухаа спортын ордоныг улсын комисст хүлээлгэн өгөлгүй, өөрийнх нь эзэмшил газраас тасдан авсан Х.Баттулгын хамаарал бүхий Спортын барилга байгууламжийн хөгжлийн нэгдсэн төв нь 2024 онд барилгын ажлаа эхлүүлж, өнөөдөр хоёр өндөр шилэн барилга сүндэрлэн босож байна. Тус барилга нь нийт 41,868 мкв талбай бүхий баригдаж байгаа аж.

Дашрамд сонирхуулахад, БНХАУ-аас 21 сая ам.долларын буцалтгүй тусламж, дэмжлэгээр “Буянт-Ухаа спортын ордон”-ыг барьж, 2010 онд Монголын Засгийн газарт хүлээлгэн өгсөн байдаг.  

Гэвч тухайн үед тус ордныг Улсын комисс албан ёсоор хүлээн авалгүй 10 гаруй жил ашиглаж ирсэн хугацаанд ордны чанар ихээхэн муудаж агааржуулалт, дулаан болон усны хангамж нь элэгдэлд орсон учир манай талаас БНХАУ-ын Худалдааны яамд хандаж ордны засвар шинэчлэл хийх хүсэлт тавьсан байна. Хятадын тал хүсэлтийг хүлээн авч 2022 оны 02-р сараас дахин 30 орчим тэрбум төгрөгийн хөрөнгийг шийдвэрлэн гадна, дотор иж бүрэн засвар, барилгын дэд бүтцийг шинэчлэх ажлыг гүйцэтгэжээ.

Ийнхүү Буянт-Ухаа спортын ордныг улсын комисст албан ёсоор хүлээлгэж өгөлгүй, бусдын идэш ууш болон ашиглагдсаар 2022 онд сая нэг улсын комисс хүлээн авсан байдаг. Өөрөөр хэлбэл улсын комисс оруулахгүй газрыг нь дээрэмдэж, тал талаас нь битүү барилгажуулах ажлыг дээрх мафийн бүлэглэл хийсэн аж.

Жэнко-гийн бүлэглэл Буянт-Ухаа спортын ордны газраас авто машины зогсоолыг өөртөө гарган авах гээд өнөөдөр эрх бүхий албан тушаалтнуудаар гарын үсэг зуруулан яваа гэх. Энэ мэтчилэн Х.Баттулгад хууль  үйлчлэхгүй, өнөөдрийг хүртэл түүнд давуу байдал олгож байгаад хэн хариуцлага тооцох вэ?!

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
666596
2 эможи

zochin
2025-12-08 11:29
Unendee ichih nuurgui hulgaich yumaa!!! Mongol ulsad tur baidag bol ene hund hariutslaga tootsooo!!! Yasan ih shunal be! hezee duureh shunaliin zav beee!!!!!
Зочин
2025-12-08 10:20
Дүү нь гээд дүүрсэн тэнэг байгаа Баттуул тэр л ингэж тэнэгтэж байгаа
Зочин
2025-12-08 07:38
Том мафуудийг манайх дийлэхгүй ээ Элбэгийн мафи дэлхийд гарчаад гайхуулж бна ш дээ юү бодож бнаа
Монгол
2025-12-08 00:33
Жанхуугын троллууд хүчтэй шүү одоохон шаагилдаад ороод ирнэ
Иргэн
2025-12-07 22:01
Бүтээн босголтын эх орондоо бүтээж байна. Энэ хүн шиг сэтгэж хийж чадахгүй байгаа болохоор хэн ч халдаж чадахгүй .
Иргэн
2025-12-07 10:43
Жинко Баттулга гэж харанхуй хоосог толгойтой бузар дээрэмчин монголыг сүйрүүлэх л сонирхолтой дайсан шүү.
Зочин
2025-12-07 09:03
Бүүр нэг үйлс нь хазайсан новшнууд шүү .
Зочин
2025-12-07 06:08
Юу ч хийхгүй байснаас Спортын хувьд бол дэмжинэ ээ Чухам төрд хэдэн хувийн татаас төлөх бээ л гэж байж болох биз
Зочин
2025-12-06 17:31
Хеделмерлеж байгаа хунээ дэмжих естой! Хэруулээ больмоор, цеехен монголчууд.
Irgen
2025-12-06 13:20
Ene hun MGLdoo uldeh uom hiij bn.Zaisan.Bogd uulaar n avsan turiin hulgaichaasaa ehleed shalga.Nuht.Anand bazar barag hulgaichuudad bairiig n barij egeed bga uom bishuu.
Зочин
2025-12-06 10:03
Гадаадад хороолол баьрсан луйварчинаасаа юу авсан юм Яаж ч чадаагүй биздээ Энэ чинь Монголдоо баригдаж байгаа юм бишүү
Иргэн
2025-12-06 07:50
БЗД, 26р хороонд Жудо бөхийн ордон бартна гэж Монголын жүдо бөхийн холбоонд олгосон газарт одоо өндөр орон сууц баригдаж байна даа
Зочин
2025-12-05 22:11
Энэ хүн үхмээр бна аа
Иргэн
2025-12-05 22:11
Миний монголын нүүр царайл болгондоо ямар гадаад оронд хаус авчраад орогнодог байгаа бишдээ
Зочин
2025-12-05 22:03
яагаад ийм ханаж цаддаггүй хулгайч юм бэ
Иргэн
2025-12-05 20:57
Жонхуу шуналтай тэнэгиыг барьж шалгаачээ. Зэвүүн троллуудын эзэн зэвүүн хог...
keyboard_arrow_up