Т.Аубакир: Бага тэтгэвэр дээрээ ₮100,000 нэмээд ₮700,000-₮800,000 руу дөхүүлэх бодлого барьж байна

2025 оны 11 сарын 14

Arslan.mn

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир батлагдсан төсөвтэй холбогдуулан мэдээлэл өглөө.

Тэрбээр "Төсөв батлахдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэсэн тэтгэмжээс нэг ч төгрөг хасаагүй. Харин ч тэдний тэтгэмжийг 20 хувь нэмсэн. 

Тэтгэврийн хувь хэмжээг 477.9 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж байна. Засгийн газраас бага тэтгэвэр авдаг буюу хувь тэнцүүлсэн бүрэн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх бодлого баримталж байна. 

2026 онд 537 мянга орчим хүн тэтгэвэр авна гэсэн тооцоолол бий. Тэтгэвэр нэмэх аргачлалыг батлах ёстой. 

Эдгээр хүний тэтгэврийг жигд 8.6 хувиар нэмэгдүүлэх үү эсвэл шууд бага тэтгэвэр дээр 100 мянга төгрөг нэмж 689 мянгыг 800 мянга руу дөхүүлэх үү гэдэг аргачлалыг Засгийн газар тодорхой болгоно" гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666344
1 эможи

Зочин
2025-11-15 18:59
За битгий ялгаварлаад бай адилхан л нэм
irgen
2025-11-14 16:18
gishuud ta narin tsalin 7.8 say ahmaduud jiliin 7 say tegeed bod ubchtei hebteriin ahmaduud ih baigaa shuu dee .ger horoololoor ybaad uz boditoi. Zandanshatar baga tetgeberiig 50% nemne gesen yasan be
keyboard_arrow_up