С.Амарсайхан шинээр томилогдсон Шадар сайд Х.Ганхуягт ажлаа хүлээлгэн өглөө

2025 оны 11 сарын 13

Arslan.mn

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан тус албанд шинээр томилогдсон Х.Ганхуягт албан ёсоор ажлаа хүлээлгэн өглөө.

Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хүрээлэн, Стандарт, хэмжил зүйн газар, Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори, Үндэсний итгэмжлэлийн төв, Шинэ хоршоо хөдөлгөөн, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, Уур амьсгалын Үндэсний хороо, “Алтанбулаг” “Замын-Үүд”, “Цагааннуур” чөлөөт бүсүүд, Монгол Улс - ОХУ, Монгол Улс - Киргиз, Монгол Улс – Узбекстаны Засгийн газар хоорондын комиссын дарга, Монгол Улс - ИБУИХУ-ын дугуй ширээний уулзалтын монголын талын ахлагчийн ажил  тус тус хамаардаг.

Arslan.mn
С.Амарсайхан Монгол Улсын Шадар сайдаар ажиллаж байхдаа Онцгой байдлын алба хаагчдын цалинг 3 удаа нэмэгдүүлж,  2020 онтой харьцуулахад офицер бүрэлдэхүүний цалин 103, ахлагч бүрэлдэхүүний цалин 117 хувиар өссөн байна. Мөн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 30 хувиар тооцох нөхцөлийг бүрдүүлжээ. Төв, орон нутаг дахь Онцгой байдлын салбар нэгж, Гал түймэр унтраах, аврах ангийн тоог нэмэгдүүлж, Эрэн хайх аврах нэгж  47 хувиар, хувцас хэрэглэл, албаны бэлэн байдал, нөөц хангалтыг 35 хувиар нэмэгдүүлсэн байна. 

Түүнчлэн “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлж тус хөдөлгөөнд  99 мянган малчин нэгдэж, 10 мянга гаруй хоршоо байгуулагджээ. Тэрээр Стандартын салбарыг дэлхийн жишигт хүргэхийн тулд стандартын үйлчилгээг цахимжуулах ажлыг эхлүүлээд байсан юм. Бүсчилсэн хөгжлийн бодлогыг Засгийн газрын тэргүүлэх чиглэл болгон тусгуулж, бүс орон нутгийн онцлогт тохирсон хөгжлийн бодлогыг амжилттай хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байлаа.  Arslan.mn

С.Амарсайхан Шадар сайдын албыг шинээр хүлээн авч буй Х.Ганхуягт дээрх бодлогуудыг үргэлжлүүлэн үр дүнтэй хэрэгжүүлэхийг захиж, Монголын ард түмний аюулгүй орчинд ажиллаж амьдрах баталгааг хангахын төлөөх үйлсэд нь амжилт хүслээ.

Харин шинэ Шадар сайд Х.Ганхуяг өөрийн сошиал хуудаст "Ерөнхий Сайдын итгэл, төр түмнийхээ өмнө өндөр хариуцлага хүлээн Монгол Улсын Шадар сайдын албыг хашиж эхэллээ.Бүсчилсэн хөгжлийн нэгдсэн бодлого төлөвлөлт, Эдийн засгийн тусгай болон Чөлөөт бүсийн хөгжил, Онцгой байдал, Гамшгийн эрсдэлийг бууруулах, хамгаалах асуудал, Стандарт хэмжил зүй, Тохирлын үнэлгээний Итгэмжлэлийн нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх чиглэлд бодит үр дүн гаргаж, шинэчлэн сайжруулахын төлөө тууштай ажиллах болно" гэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666328
0 эможи

keyboard_arrow_up