БОУАӨЯ сүүлийн хоёр сард төсвийн 350 сая төгрөгийг “ГАДААД ТОМИЛОЛТ“ нэрийдлээр зарцуулжээ

2025 оны 11 сарын 13

Arslan.mn

Төрийн байгууллагууд төсвийн хөрөнгийг хэрхэн захиран зарцуулж байгаа талаар "ШИЛЭН ДАНС"-наас мэдээллийг цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаад  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны  2025 оны  шилэн дансны мэдээллийг хүргэж байна. 

Тухайлбал,  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар төсвийн мөнгөнөөс энэ онд 350  сая төгрөгийг "ГАДААД ТОМИЛОЛТ" нэрийдлээр захиран зарцуулжээ.

Тодруулбал, сүүлийн хоёр сарын хугацаанд буюу энэ оны 9,10 дугаар сард гадаад томилолтын зардалд 225 сая төгрөг зарцуулсан бол тийзний төлбөрт 139 сая төгрөгийг зарцуулжээ.

Тодруулбал,

  • 2025-09-15-нд:  СПЭЙС ЭЙР ХХК руу "Гадаад томилолтын тийзний төлбөр"-14,800,000₮
  • 2025-09-26-нд: СПЭЙС ЭЙР рүү  -Гадаад томилолтын тийзний төлбөр-13,723,500₮
  • 2025-09-26нд: 5 хүний АНУ гадаад томилолт-37,738,470₮
  • 2025-09-30-нд: "АЭРМАРКЕТ ХОЛИДЭЙ" руу -Гадаад томилолт тийзний төлбөр 56,933,600₮
  • 2025-09-30-нд:"БАТ-ӨЛЗИЙ БАТЧУЛУУН" руу- Гадаад томилолтын зардал-82,068,990₮
  • 2025-10-19-нд:11 хүний-  Гадаад томилолт 90,920,610₮
  • 2025-10-19-нд: ТАПАТРИП ЭЖЭНСИ ХХК руу- Гадаад томилолт тийзний төлбөр 54,432,000₮ тус тус шилжүүлжээ.

Гэвч ХАВСРАЛТ хэсэгт зарлагын гүйлгээний мэдээлэл огт байхгүй, ямар зориулалтаар хэн гэдэг албан тушаалтан ямар ажлаар явсан нь тодорхойгүй байгаа нь Засгийн газрын ил тод байх шилэн дансны журмаа мөрдөөгүй, Төсвийн хэмнэлтийн тухай хуулийг зөрчсөн байна.

Угтаа бол Төсвийн захирагч нарын хувьд төсвийн мөнгөөр авч байгаа үйлчилгээний болгоноор төлбөрийн даалгавар, гэрээ, гэрээ дүгнэсэн акт нь байх ёстой. 

Товчхондоо, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар Төрийн хэмнэлтийн тухай хууль зөрчиж байгаа наад захын жишээ нь энэ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
666325
1 эможи

Зочин
2025-11-13 20:35
өлөн хулгай хийдэг гар
Батбаатар
2025-11-13 16:27
Ахиж олдохгүй суудлыг азны юм гээд л ашиглаж баына даа
keyboard_arrow_up