УБЕГ-ын даргаар томилогдсон Д.Давааням ₮899 саяын ХАУС, 2 ОРОН СУУЦТАЙ, ₮22 саяын үнэлгээтэй 8 ГАЗАРТАЙ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар (2025.11.12) Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар Д.Даваанямыг томиллоо.
Д.Давааням нь эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн магистр. Цагдаагийн байгууллагад мөрдөгч, Гадаадын иргэн харьяатын газар, ХЗДХЯ, УБЕГ-т тус тус удирдах албан тушаал хашиж байсан бөгөөд төрийн албанд 25 жил ажилласан туршлагатай аж.
Товчхондоо, түүний хувьд ХЗДХЯ, Гадаадын иргэн харьяатын газар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын ДАРГЫН СУУДАЛ сэлгэн сууж яваа бололтой.
Тэгвэл Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар томилогдсон Д.Даваанямын 2024 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮91 сая
Гэр бүлийн орлого: ₮333 сая
Орон сууц барилга байгууламж: ₮899 сая /орон сууц-2, Зуслангийн байшин-1 /
Тээврийн хэрэгсэл: ₮252 сая / Toyota, Alphard, Toyota, Land Criuser 300 маркийн нийт 2 тээврийн хэрэгсэлтэй /
Мал аж ахуй: ₮92 сая /Үхэр-80, Хонь-18, Адуу-2/
Газар: ₮22 сая /Эзэмших-699м2-2, Эзэмших-700м2-1, Өмчлөх-700м2-5 нийт 8 газартай /
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл:₮0сая
Хадгаламж: ₮173 сая
Авлага: ₮596 сая
Зээл: ₮0 сая гэж мэдүүлжээ.


