Хөгжлийн банкны захирлаас чөлөөлөгдсөн З.Нарантуяа ₮1,5 тэрбумын ХАУСТАЙ, ₮145 саяын ОРЛОГОТОЙ

2025 оны 11 сарын 12

Arslan.mn

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал З.Нарантуяа үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. 

Хөгжлийн банкны тухай хуулийн дагуу тус банкны захирлыг олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж томилох ёстой юм байна.

Харин З.Нарантуяа захирлыг сонгон шалгаруулалтгүйгээр шууд томилж хууль зөрчсөн гэж үзсэн байна. Тиймээс ийнхүү түүнийг үүрэг ажлаас нь чөлөөллөө.

Тэгвэл Хөгжлийн банкны захирлаас чөлөөлөгдсөн З.Нарантуяагийн  2024 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮145 сая
Гэр бүлийн орлого: ₮104 сая
Орон сууц барилга байгууламж: ₮1,5 тэрбум /орон сууц-2, Зуслангийн байшин-1 /
Тээврийн хэрэгсэл: ₮160 сая /Lexus, RX 450 маркийн  тээврийн хэрэгсэлтэй /
Мал аж ахуй: ₮7 сая /Адуу-10, Хонь-20/
Газар: ₮20 сая /Ашиглах-0,5 га газартай /
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: 130 сая
Хадгаламж: ₮5 сая
Авлага:  ₮200 сая
Зээл:  ₮338 сая гэж мэдүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666293
0 эможи

keyboard_arrow_up