Г.Занданшатар:Төрийн 59 байгууллагын албаны нууцад авсан 882 мэдээллийг ил болгоно

2025 оны 11 сарын 12

Arslan.mn

Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн нууцын жагсаалтыг Засгийн газрын шийдвэрээр өргөжүүлэх, үндэслэлгүйгээр мэдээллийг нууцлах явдлыг таслан зогсооно.

Холбогдох хуульд өөрчлөлт оруулж, албаны нууцыг хүчингүй болгосноор одоо нууцад буй төрийн 59 байгууллагын 882 мэдээлэл ил болно.

Тагнуулын Ерөнхий газар 2025 онд төрийн 59 байгууллагын албаны нууцад хамааруулсан 882 мэдээлэлд хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар 31 хувь буюу 274 мэдээллийг үндэслэлгүйгээр нууцалсан зөрчил илэрсэн байна.

Төрийн нууцад албаны нууц гэх ойлголт өмнө нь байгаагүй. Гэтэл Төрийн болон албаны нууцын тухай хууль баталж, хэрэгжүүлснээр төрийн анхан шатны мэдээлэл ил тод биш болсон. Дуртай нь хүссэн үедээ тушаал гаргаж, байгууллагын мэдээллээ албаны нууцад хамааруулдаг болчихсон. Энэ нь төрийн албанд авлига, хулгай гаарах бас нэг шалтгаан болж байна гэж Ерөнхий сайд Г.Занданшатар үзэж буй.

Төрийн болон албаны нууцын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг Засгийн газар зарчмын хувьд дэмжлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666292
0 эможи

keyboard_arrow_up