Хувьдаа нэг ч бизнес эрхэлж үзээгүй ЭХЯ-ны ТНБД-аар томилогдсон Б.Ерэн-Өлзий ₮1,1 тэрбумын үнэтэй 2 ХАУС, 2 ОРОН СУУЦТАЙ

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Ерэн-Өлзийг томилжээ.
Батмөнхийн Ерэн-Өлзийгийн хувьд 2004-2005 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрчим хүчний газрын харьяа Эрчим хүчний сургалтын төвд инженер багшаас ажлаа эхлүүлж, улмаар 2012-2025 онд ЭХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газарт ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, газрын дарга, Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус тус ажиллаж байсан нэгэн.
Тэгвэл Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон Б.Ерэн-Өлзийн 2024 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
20 орчим жил төрд ажиллаж хувьдаа нэг ч бизнес эрхэлж үзээгүй Б.Ерэн-Өлзий дарга ийнхүү 1 тэрбум 160 сая төгрөгийн үнэтэй хоёр хаус, хоёр орон суутай хэмээн мэдүүлжээ.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮115 сая
Гэр бүлийн орлого: ₮107 сая
Орон сууц барилга байгууламж: ₮1,1 тэрбум /орон сууц-2, Зуслангийн байшин-2 /
Тээврийн хэрэгсэл: ₮95 сая /Toyota Prado маркийн тээврийн хэрэгсэлтэй /
Мал аж ахуй: ₮5 сая /Адуу-5/
Газар: ₮20 сая /Ашиглах-0,5 га газартай /
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮199 сая
Хадгаламж: ₮5 сая
Авлага: ₮0сая
Зээл: ₮105 сая гэж мэдүүлжээ.


