АУДИТ: З.Энхболд ХЭДС-гийн ₮89 саяыг “ЗОРИУЛАЛТЫН БУСААР“ ХХҮЕГ-ын үйл ажиллагааг сурталчлах нэрээр нэг компанируу шилжүүлжээ

2025 оны 11 сарын 05

Arslan.mn

“Татвар төлөгчдийн мөнгө уйлдаггүй” гэдэг бил үү. ХХҮЕГ-ын дарга асан З.Энхболд батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулаагүй, сангийн чиг үүрэгт хамааралгүй үйл ажиллагаанд хөрөнгө зарцуулсан нь Аудитын шалгалтаар илрүүлжээ.

Тодруулбал, Үндэсний аудитын газраас Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 2024 оны санхүүгийн тайланд хяналт, шалгалт хийжээ.

Аудитын шалгалтаар нийт 47,6 тэрбум төгрөгийн 7 зөрчил илэрснээс 47 тэрбум төгрөгийн зөрчилд 6 албан шаардлага хүргүүлж, 648 сая төгрөгийн зөрчилд 1 зөвлөмж өгсөн.

Тухайлбал, 

  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн мөнгөөр ХХҮЕГ-ын үйл ажиллагааны хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчлах ажилд 89.2 сая төгрөгөөр нэг төрлийн бара үйлчилгээ авч, нэг аж ахуйн нэгжид 9 хуваан шууд гэрээ байгуулан , санхүүжилтийг гэрээ дүгнэхээс өмнө шилжүүлсэн зөрчил илэрчээ.
  • Босго үнийг баримтлаагүй нэг төрлийн ажил, үйлчилгээг 2 хуулийн этгээдтэй нийт 40.0 сая төгрөгийн шууд гэрээ байгуулж, санхүүжилтийг олгосон байжээ.
  • Тус сангийн  харьяаны бус байгууллага БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвд 200 сая төгрөгийг дээд шатны төсөв захирагчийн шийдвэргүй шилжүүлсэн байна.
  • Барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгжээр эмэгтэйчүүдэд зориулсан хөдөлмөр эрхлэлтийн талаар зөвлөх үйлчилгээний ажлын зардалд 19.8 сая төгрөг шилжүүлсэн.
  • Өмгөөллийн үйл ажиллагаа явуулдаг нөхөрлөлийн байгууллагаар малжуулах ажлыг зохион байгуулах зөвлөх үйлчилгээний зардалд 19.5 сая төгрөгийг олгосон зэрэг зөрчлүүд илэрчээ.

Эргэн сануулахад, төрийн албаны наад захын чадваргүй, шалгалтандаа тэнцдэггүй, шаардлага хангадаггүй З.Энхболдыг өнгөрсөн есдүгээр сард чөлөөлж түүний оронд  З.Бауыржаныг томилсон билээ.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666212
0 эможи

keyboard_arrow_up