Ж.Чинбүрэн: 2027 онд ЭМЧ НАР 3.5 саяас дээш цалинтай болгоход анхаарч ажиллана

Засгийн Газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн танилцууллаа.
Тэрбээр, " Засгийн газар цаашид боловсрол, эрүүл мэндэд онцгой анхаарна. Нийгмийн эрүүл мэндийг дэмжих боллоо. Монгол хүн өвчин туссан ч өнгөрдөг байх ёсгүй.
Эрүүл мэндийн салбарынхан өөрийн аав ээж шигээ өвчтөнд хандаж эмчилдэг болох ёстой. Ес зүйн өндөр шаардлагыг тавина. 3.5 саяас дээш цалинтай болгоход анхаарч ажиллана.
Би өчигдөр орой ҮЭ-ийн төлөөлөлтэй уулзлаа. УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан бид хоёр хамт очсон, бид нэлээн удаан ярилцлаа. 2026 оноос эмч нарын цалинг нэмнэ. Гэхдээ наана нь, ЭМДЕГ-аа цэгцлэх хэрэгтэй байна. Эмч нарын цалингийн тогтолцоо багш нарынхаас өөр. Би Үйлдвэрчний эвлэлээс албан шаардлагыг нь хүлээн авсан. Эрүүл мэндийн салбарынхны цалинг үе шаттай ажиллана." гэв.
