С.Бямбацогт: Эрдэнэс таван толгой компанийн 581 гэрээг ил болгох шийдвэр гаргалаа

Засгийн Газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт танилцууллаа.
Тэрбээр "Эрдэнэс Тавантолгой" компанид 2010 оноос хойш 15 жил нүүрс борлуулж байгаа. Үүнтэй холбоотойгоор олон хулгай, ил тод биш гэсэн асуудал яригддаг. Үүнийг шийдэх талаар өнөөдөр Засгийн Газраас тодорхой шийдвэр гаргалаа.
Өөрөөр хэлбэл 2010 оноос хойш өнөөдрийг хүртэлх тус компанийн нүүрсний худалдах, худалдана авах гэрээг ил болгохоор шийдвэрлэв.
2010 оноос хойш "Эрдэнэс Тавантолгой" компани өнөөдрийг хүртэлх хугацаанд 586 нүүрс худалдах, худалдана авах гэрээ байгуулсан. Тэгвэл өнөөдрийн Засгийн Газрын шийдвэрээр 531 гэрээг ил болгож, тус компанийн цахим хуудсанд байршуулна." гэв.

