ЭМДЕГ-ын даргаар томилогдсон Ц.Батбаатар ₮939 саяын ОРОН СУУЦ, ₮140 саяын үнэлгээтэй 140 АДУУТАЙ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна.
Хуралдаанаар Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газар(ЭМДЕГ)-ын даргаар Ц.Батбаатарыг томилох Засгийн газрын тогтоол гарчээ.
Ц.Батбаатар нь УИХ-ын Тамгын газрын Хуулийн газрын Ахлах зөвлөхөөр ажиллаж байв.
Тэгвэл ЭМДЕГ-ын даргаар томилогдсон Ц.Батбаатарын 2024 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮57 сая
Гэр бүлийн орлого: ₮61 сая
Орон сууц барилга байгууламж: ₮939 сая /орон сууц-1 /
Тээврийн хэрэгсэл: ₮20 сая /BEIJING-JEEP, BJ2032ZAQF2 маркийн тээврийн хэрэгсэлтэй /
Мал аж ахуй: ₮140 сая /Адуу-140/
Газар: ₮10 сая /Эзэмших-700м2 газартай /
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮10 сая
Хадгаламж: ₮381 сая
Авлага: ₮0сая
Зээл: ₮7 сая гэж мэдүүлжээ.
