Хувьдаа нэг ч бизнес эрхэлж үзээгүй “Эрдэнэс Оюу Толгой“-н захирал Э.Ганхүү ₮1,2 тэрбумын 3 ОРОН СУУЦТАЙ, ₮85 саяын үнэлгээтэй 3 ГАЗАРТАЙ

2025 оны 11 сарын 05

Arslan.mn

Эрдэнэс Оюу толгой компанийн чадавхыг сайжруулах зорилгоор 2021 оноос Оюу толгой ХХК-аас менежментийн зардал байдлаар жил бүр 5 сая ам.доллар шилжүүлэхээр болсон. Өнөөдрийг хүртэл Оюу толгой ХХК-аас Эрдэнэс Оюу толгой компанид 18.3 сая ам.долларын санхүүжилтийг олгосон байна. Гэхдээ Эрдэнэс Оюу толгой компанийн үе үеийн захирлууд энэхүү санхүүжилтийг юунд зарцуулсан талаар нарийн мэдээлэлгүй байгаа аж. 

Тиймээс 2025 оны есдүгээр сарын 23-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Оюу толгойгоос Эрдэнэс Оюу толгой руу шилжүүлсэн 18.3 сая долларын зарцуулалтыг нууцаас гаргах шийдвэр гаргасан байна.

Тэгвэл  "Эрдэнэс Оюу Толгой" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Ганхүүгийн 2024 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮160 сая
Гэр бүлийн орлого: ₮0сая
Орон сууц барилга байгууламж: ₮1,2 тэрбум /орон сууц-3, Зуслангийн байшин-1 /
Тээврийн хэрэгсэл: ₮220 сая /Lexus, 570, Mercedes Benz C300 маркийн  нийт 2 тээврийн хэрэгсэлтэй /
Мал аж ахуй: ₮0сая
Газар: ₮85 сая /Эзэмших-1457м2, Эзэмших-376м2, Эзэмших-700м2  нийт 3 газартай /
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮53 сая
Хадгаламж: ₮17 сая
Авлага:  ₮0сая
Зээл:  ₮0сая гэж мэдүүлжээ.

Э.Ганхүү нь Нийслэлийн тамгын газрын санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга, БХБЯ-ны  Санхүү хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байсан. Мөн ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад Г.Өнөрбаярыг Завханы Засаг даргаар явсны дараа түүний оронд томилогдон ажиллаж байв.

Хорь орчим жил төрд ажиллаж хувьдаа нэг ч бизнес эрхэлж үзээгүй Э.Ганхүү захирал ийнхүү одоогоор 1 тэрбум 200 сая төгрөгийн үнэтэй хаус, 3 орон суутай хэмээн мэдүүлжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666201
1 эможи

Zochin
2025-11-05 12:19
Shalgaach ene gulguriig
keyboard_arrow_up