Оюу толгойн гэрээнд 7 жилд нэг удаа зээлийн хүүг хэлэлцэнэ гэснийг үл харгалзан өөрчлөлт оруулахаар болжээ

2025 оны 10 сарын 31

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Засгийн газрын ажлын хэсэг болон Рио Тинто группийн эрх бүхий ажлын хэсгийн хоорондын хэлэлцээний эхний өдөр талууд тодорхой асуудлуудаар зөвшилцөлд хүрч, протоколд гарын үсэг зурлаа.

Протоколд “Оюутолгой” төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүгийн хувийн зохистой байдлыг хянан үзэх хэлэлцээ албан ёсоор эхэлснийг баталгаажуулсан байна. Улмаар 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дотор шийдвэрлэхийг эрмэлзэнэ. Хэрэв дурдсан хугацаанд зөвшилцөлд хүрэхгүй бол дээрх хугацааг сунгахаар талууд тохиролцов.

Хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүгийн хувийг олон улсын зах зээлийн стандартын дагуу тогтоох, зээлийн хүүтэй холбоотой бусад нөхцөлүүдийг авч хэлэлцэхээр тогтлоо.

Мөн менежментийн үйлчилгээний төлбөрийн тухайд олон улсын жишигт нийцсэн, шударга, хүлээн зөвшөөрөхүйц шийдлийг олохоор ажиллах, хэлэлцээний явцад ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг өөрчлөхгүй байхыг эрмэлзэнэ хэмээн талууд тохирсон байна. Хэлэлцээ үргэлжилж байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666146
0 эможи

keyboard_arrow_up