Киргизтэй жолооны үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай асуудлыг хэлэлцэнэ
2025 оны 10 сарын 29

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2025.10.29/ 08:00 цагт эхэлсэн.
Хуралдаанаар хэлэлцэж буй асуудлууд:
- Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
- Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл
- Хилийн цэргийн алба хаагчийн дүрэмт хувцас болон хэрэглэлийн норм, эдэлгээний хугацаа, хүнсний хангамжийн хэмжээ, хилийн нэмэгдэл олгох журам батлах тухай Засгийн газрын тогтооын хавсралтад өөрчлөлт оруулах тухай/
- “Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх, солилцох тухай” Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Сайд нарын танхим хоорондын хэлэлцээр/
- Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт
- Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт
- Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт
- Ялгаварлан гадуурхалт, дарамтаас ангид байх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт
Танилцах асуудал
- Нийслэлийн хэмжээнд 2025-2028 онд барьж ашиглалтад оруулах орон сууцны бүтээн байгуулалтын явцын талаар
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
666103
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
