Шадар сайд С.Амарсайхан Г.Занданшатарын Засгийн газраас гарч байгаагаа мэдэгдлээ

2025 оны 10 сарын 29

Arslan.mn

Шадар сайд С.Амарсайхан Г.Занданшатарын Засгийн газраас гарч байгаагаа мэдэгдлээ.

Тэрбээр, "Монгол Улсын Их Хурлын гишүүн, Шадар сайд Сайнбуянгийн Амарсайхан би цаашид Г.Занданшатарын тэргүүлэн үүрэг гүйцэтгэж буй Засгийн газарт ажиллах боломжгүй гэж үзэн, Засгийн газраас гарч байгаагаа ЗГ-ын ээлжит бус хуралдаанд албан ёсоор мэдэгдлээ.

Би ард иргэдийнхээ итгэлийг авч сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд төрт ёс парламентын ардчиллын талд үргэлж бат зогсоно.

Засгийн газрын үйл ажиллагаа, төрийн бодлого нь зөвхөн эрх зүйт төрийн зарчим, иргэд олон нийтийн итгэлцэл, гадаад нэр хүнд дээр тогтдог билээ.

Гэвч өнөөгийн Засгийн газрын үйл ажиллагаа нь төрт ёсны уламжлал, ардчиллын үндэс, хүний эрх, нийгмийн эрх чөлөө цаашлаад төрийн тогтвортой байдал, эдийн засаг, нийгмийн хөгжил, засаглалын дархлааг сулруулж, төрийн хариуцлагыг явцуу байдалд хүргэж байна.

Засгийн газрын зарим үйл ажиллагаа хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн хяналт тэнцлийг ноцтой зөрчиж ард иргэдийнхээ итгэлийг алдаад зогсохгүй, улс орны ирээдүйг хямрал, эрсдэл рүү түлхэж, гаднын нөлөөнд өртөмтгий, дотоод доройтлын эрсдэл бүхий орчин руу чиглүүлж байна гэж үзэж байна.

Ийм нөхцөл, үйл ажиллагаа миний итгэл үнэмшил, үүрэг, зарчим, үнэт зүйлтэй үл нийцэж байх тул Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайдын үүрэгт ажлаас татгалзаж, Г.Занданшатарын Засгийн газраас гарахаар шийдсэн болно.

Улс орны хөгжлийн төлөөх миний идэвхтэй үйл хэрэг үргэлжилж, ардчилсан үнэт зүйл, хариуцлагатай, зарчимтай, ёс зүйтэй төрийн бодлогын алтан аргамж тасрахгүй гэдэгт би итгэж байна.

Монголын заяа өөдөө байх болтугай." гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666099
1 эможи

Зочин
2025-10-29 15:53
Тэнэг чинь хөөгдчихөөд "өөрөө гарч бна" ч гэх шиг... Ийм л ёс зүйгүй новшнууд Монголын төрд ажиллаж бна шүү дээ.
irged
2025-10-29 09:38
zailval taarna dandaa said gej yi baixavdee bas tom avilgach shyy byx xurungiig n xuraa
Зочин
2025-10-29 09:09
Танхимын зарчимаар ажилладаг бусуу? Үнэхээр тийм явдал буй бол шүглээ үлээгээч. Эс бол талцалын үр дүн гэж л харагдана. Аль эсвэл нүүрсчидийн бүлэглэл үү?????
keyboard_arrow_up