1000 хонь, 120 адуугаа ₮18 саяар үнэлж мэдүүлсэн АМГТГ-ын дарга асан Д.Оюунцэцэг АТГ шалгах хэрэгтэй

Энэ сарын 28-ны өдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Д.Оюунцэцэгийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд П.Баянбаатарыг томилжээ.
Тэгвэо энэ оны тавдугаар сард томилогдсон Д.Оюунцэцэг нь төрийн удирдлагын менежер, санхүүч. Тэрээр Оюу толгой, Рио тинто компанид болон Нийслэлийн Улаан загалмайн даргаар ажиллаж байсан. Урам төрийн бус байгууллагын тэргүүн, Лидер шип институтын захирал. Мөн АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн, АН-ын санхүү, зохион байгуулалт хариуцсан нарийн бичгийн дарга, УИХ дахь АН-ын бүлгийн орон тооны бус зөвлөхийн албыг тус тус хашдаг байсан аж.
Тэгвэл Үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн АМГТГ-ын дарга Д.Оюунцэцэгийн 2024 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Угтаа бол улстөрчид, бизнесийнхэн хөрөнгө чинээ нь нэмэгдэх тусам, хурдан удмын адуу болон малтай болж түүгээрээ хөрөнгийн эх үүсвэрээ далдалдаг жишгийг ч Д.Оюунцэцэг даргыг тойрсонгүй.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮600 сая
Гэр бүлийн орлого: ₮1,2 тэрбум
Орон сууц барилга байгууламж: ₮1 тэрбум /орон сууц-2, Хашаа байшин-1 /
Тээврийн хэрэгсэл: ₮223 сая / Toyota, Land Cruiser 200, Audi, A4, Toyota, Cresta маркийн нийт 3 тээврийн хэрэгсэлтэй /
Мал аж ахуй: ₮18 сая /Адуу-15, Үхэр-20, Хонь-340, Ямаа-90, Адуу-120, Үхэр-20, Үхэр-200, Хонь-1000/
Газар: ₮85 сая /Эзэмших-10000м2-1, Эзэмших-400м2-1, Өмчлөх-700м2-1 нийт 3 газартай /
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮190 сая
Хадгаламж: ₮67 сая
Авлага: ₮0сая
Зээл: ₮0сая гэж мэдүүлжээ.
Үүнээс харахад, 1000 хонь, 120 адуугаа ₮18 саяар үнэлж мэдүүлсэн АМГТГ-ын дарга асан Д.Оюунцэцэг АТГ шалгах хэрэгтэй болж байна.


