Хариуцлагаас мултардаг “Эрчист Монгол” эрчим хүчний ТӨК-иудыг удирддаг Г.Амартүвшин ₮6,8 тэрбумын 4 ОРОН СУУЦ, ₮141 саяын ОРЛОГОТОЙ

2025 оны 10 сарын 10

Arslan.mn

ТЭЦ-III  дулааны цахилгаан станцад энэ сарын 2-нд осол гарч, инженер залуу амиа алдсан харамсалтай хэрэг болсон. Энэхүү хэрэг явдалтай холбогдуулж, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хариуцлага хүлээхэд бэлэн гэдэг ч  ямар хариуцлага хүлээхгүй өдий хүрсэн.

Тэгвэл энэ хэрэг явдалтай холбоотойгоор хариуцлага хүлээх бас нэгэн албан тушаалтан нь “Эрчист Монгол” компанийн гүйцэтгэх гүйцэтгэх захирал Г.Амартүшин гэх асуудал хөндөгдөөд мөн удаж байна. Учир нь, Засгийн газрын шийдвэрээр ТЭЦ-III дулааны станцыг өнгөрсөн гуравдугаар сард “Эрчист Монгол” төрийн өмчит ХХК-д шилжүүлсэн. Уг компанид Дулааны II,  III,  IV станцууд, мөн дүүргүүдийн орон нутаг дахь дулааны станц, Тавантолгой дулааны цахилгаан станц, Эгийн голын усан цахилгаан станц, Эрчим хүчний үндэсний төв, Диспетчерийн үндэсний төв зэрэг 44 төрийн өмчит компани багтсан.

Шинэ захирал дээрх газруудыг нэгдсэн удирдлага, менежментээр хангаж ажиллахын зэрэгцээ алдагдлыг бууруулах чиглэлийг аван ажиллаж байсан энэ үед ноцтой осол болсон нь хариуцлагаас бултах учиргүйг сануулах хүн олон байгаа юм.

"Бид сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотод дулааны чиглэлээр сүртэй ажил хийгдэж амжаагүй"  гэдгээ  салбарын сайд нь хүртэл хүлээн зөвшөөрч байгаа билээ.

Тэгвэл Эрчим хүчний ТӨК-иудыг нэгтгэн удирдах болсон УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшиний 2023 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮141 сая
Гэр бүлийн орлого: ₮379 сая
Орон сууц барилга байгууламж: ₮6,8 тэрбум /орон сууц -4, авто зогсоол-2/
Тээврийн хэрэгсэл: ₮170 сая /Жийп болон туулах чадвар өндөр,Nissan, Patrol /
Мал аж ахуй: ₮17 сая /Сайн үүлдрийн ямаа-170/
Газар: ₮0 сая газаргүй
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮500 сая
Хадгаламж: ₮25 сая
Авлага:  ₮478 сая
Зээл:  ₮90 сая гэж мэдүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665837
0 эможи

Zochin
2025-10-10 14:13
Энэ нөхөр ЭХүч мэдэхгүй юм чинь юу хийх вэ дээ юун зардал бууруулах вэ үнэ нэм ажилчдын цалинг нэмээ
keyboard_arrow_up