Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох танилцуулгыг хойшлууллаа

2025 оны 10 сарын 09

Arslan.mn

Ерөнхий сайд Г.Занданшатар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг томилох саналаа Ерөнхийлөгчид танилцуулж, улмаар УИХ-д оруулаад буй. Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Б.Энхбаярыг томилох танилцуулгыг УИХ маргааш хэлэлцэх байсан ч ирэх долоо хоног хүртэл хойшлуулсан байна.

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандоржийн өгсөн мэдээллээр өчигдөр УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт оруулжээ. Тодруулбал, П.Сайнзориг нарын гишүүдийн УИХ-д өргөн мэдүүлсэн Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг баасан гарагт чуулганаар хэлэлцэх юм. Маргааш 08.30 цагт Төрийн байгуулалтын байнгын хороо, 10.00 цагаас УИХ-ын чуулганы хуралдааныг товложээ. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665830
1 эможи

Зочин
2025-10-09 22:43
энхбаярыг хууль зүйн яамны сайд болгох гэхээр өмдөндөө шээс алдатлаа айж байгаа Амарбаясгалан бусадтайгаа нийлж хуулийг завхруулж байна доо
Бцриад
2025-10-09 16:34
Амарсайхан өөрийн эсрэг мэдээлэл өгөх боломжгүй тэнэг гишүүд та нар мэдлэггүй бас мэдрэмжгүй учир сайн дураараа албан тушаалаасаа татгалз
keyboard_arrow_up