Хөл дүүжлэх унаагүй ЭМ-ийн сайд Ж.Чинбүрэн ₮335 саяын үнэлгээтэй 2 ЗУСЛАНГИЙН БАЙШИН, нэг ОРОН СУУЦТАЙ
Төрийн өндөр албан тушаалтнууд АТГ-т 2024 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг шинэчлэн гаргасан байна. Энэ хүрээнд бид парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгаа, тэдний ХОМ-ийг хүргэж байгаа билээ.
Тэгвэл энэ удаа Эрүүл мэндийн сайд, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Угтаа бол улстөрчид, бизнесийнхэн хөрөнгө чинээ нь нэмэгдэх тусам, хурдан удмын адуутай болж, түүгээрээ хөрөнгийн эх үүсвэрээ далдалдаг жишгийг ч Ж.Чинбүрэн сайдыг тойрсонгүй.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮112 сая
Гэр бүлийн орлого:₮35 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮335 сая /Орон сууц-1, Зуслангийн байшин-2, Авто зогсоол-2/
Тээврийн хэрэгсэл: ₮0 сая
Мал аж ахуй: ₮291 сая /Хурдан удмын адуу-4, Адуу-40, Үхэр-15, Хонь-320/
Газар: ₮65 сая /Эзэмших-630м2-1, Эзэмших-700м2-1, Өмчлөх-700м2-1/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮124 сая
Хадгаламж: ₮20 сая
Авлага: ₮0 сая
Зээл: ₮145 сая гэж мэдүүлжээ.









