БХ-ын сайд “сэлэм“ Д.Батлутын орлого нь гишүүн болсноор ₮30 саяас ₮529 сая болж НЭМЭГДЖЭЭ
Төрийн өндөр албан тушаалтнууд АТГ-т 2024 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг шинэчлэн гаргасан байна. Энэ хүрээнд бид парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгаа, тэдний ХОМ-ийг хүргэж байгаа билээ.
Тэгвэл энэ удаа Батлан хамгаалахын сайд, УИХ-ын гишүүн Дамбын Батлутын 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
1994 онд “Эрдэнэт хивс” ХХК-ийн туслах ажилтнаас хөдөлмөрийн гараагаа эхлүүлсэн түүний хувьд Орхон аймгийн МАН-ын дарга, Орхон аймгийн Засаг даргаар ажиллаж байсан бөгөөд УИХ-д 2 дахь удаагаа сонгогдон ажиллаж буй нь энэ юм.
Д.Батлут 126 гишүүнтэй парламентын анхны ээлжит бус чуулганы долоон удаагийн хуралдааны дөрвийг нь хүндэтгэх шалтгаангүйгээр тасалсан нь олны шүүмжлэлийг дагуулж байсан бол хэд хоногийн өмнө өөрийн нэрийг сэлэм дээр шивүүлж, бусдад бэлэглэсэн олны шүүмжлэлийг дагуулаад байсан. Харин эх сурвалжийн мэдээлж буйгаар "Д.Батлут сайд өөрийн нэр бүхий сэлмийг бусдад бэлэглэсэн" хэмээсэн ч БХЯ-наас эсрэг мэдээллийг өгөөд байсан.
Тэрээр УИХ-ын гишүүн болсноор түүний орлого 30 сая төгрөгөөс 529 сая төгрөг болж НЭМЭГДЖЭЭ.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮529 сая
Гэр бүлийн орлого: ₮68 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮180 сая /Орон сууц-1 /
Тээврийн хэрэгсэл: ₮20 сая / Toyota Prius XW50 маркийн тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮122 сая /Хонь-250, Ямаа-190, Үхэр-35, Адуу-90/
Газар: 1,5 сая /Эзэмших-0.04га/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮0 сая
Хадгаламж: ₮92 сая
Авлага: ₮0 сая
Зээл: ₮11сая гэж мэдүүлжээ.









