Г.Дамдинням: Засгийн газар хэнд ч давуу байдал олгоогүй
Засгийн газар бусдад давуу байдал олгож, 200 тэрбум төгрөгний хохирол учруулсан хэмээн зориуд мушгин гуйвуулсан мэдээлэлд Аж үйлдвэр, Эрдэс баялагийн сайд Г.Дамдинням ийнхүү тайлбар хийжээ.
Тэрээр хэлэхдээ " Бид нүүрсээ хамгийн өндөр үнэ хэлсэнд нь худалддаг биржээр арилжиж байх нь зөв. Үүнд дургүйцнэ гэж баймааргүй юм!?
Биржийн арилжааг дэмжсэн, ил тод, нээлттэй, өрсөлдөөнтэй арилжаанаас 120 гаруй тэрбум төгрөгийн нэмэлт орлого олох л шийдвэр.
Мөн энэ шийдвэрийн үр дүнд ард түмэнд очих 1072 хувьцааны ноогдол ашгийн хэмжээ ч өснө. Хүнд нөхцөлд байгаа аж ахуйн нэгжүүдээ ч аварна. Татвар төлөгчдийн тоогоо ч нэмнэ.
Манай Засгийн газар ажиллаж эхлэхээс өмнө төсвийн орлого тасарчихсан, эдийн засаг уначихсан, уул уурхайн биржийн арилжаа 2, 3 дахин буурчихсан, хулгай, зэлгий гаарчихсан байсан нь худал биш шүү дээ!
Хэн нэгэн нь дураараа гэрээ байгуулчихсан, ам нөхцөлөөр хийсэн гэрээнүүдийн үнэ биржийн үнээс 10, 20 хувь бага байна гэж мэргэжлийн хүмүүс дүгнэдэг. Тоо худлаа хэлдэггүй!
Хууль зөрчөөгүй. Бас давуу байдал хэнд ч олгоогүй!
Ингэж салбар гүтгэж суухаар тэр "Үндсэн хуулийн Цэц"-д өгнө гэснээрээ өгчихмөөр байна.
Тэгээд ЗГ хууль зөрчсөн эсэхийг магадлах хэрэгтэй" гэжээ.









