ХХААХҮЯ 1,1 тэрбум төгрөгөөр Дарханд ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ худалдан авна

2025 оны 10 сарын 03

Arslan.mn

ХХААХҮЯ төсвийн 1,1 тэрбум төгрөгөөр Дарханд ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ худалдан авах тухай тендер зарласан байна.

Эл тендерийн материал хүлээн авах хугацаа аравдугаар сарын 31-ний өдөр дуусах юм байна. Ингэхдээ нийт өртөг болох 1,109,217,920 төгрөгийг Улсын төсвөөс гаргахаар төлөвлөсөн байна.

Харин тендерийн хүрээнд Дархан-Уул аймагт байрлах яг ямар зориулалттай үл хөдлөх авах нь тодорхойгүй байна.

Arslan.mn

УИХ-аас Төвийн бүсийг хөдөө аж ахуйн төрөлжсөн бүс, аж үйлдвэрийн дэд бүс болгон хөгжүүлэхээр ХХААХҮЯ-ыг Дархан-Уул аймагт өнгөрсөн онд шилжүүлсэн билээ.  Ингэхдээ .4 тэрбумаар Дархан руу нүүж, ажилчдын 80 хувь нь шилжин байршихаар болж байсан.

ХХААХҮЯ-ыг Дарханд нүүлгэх шийдвэр гарах үед  сайд Ж.Энхбаяр яамныхандаа “…Би хотод үлдэнэ. Та нар нүү” гэсэнд үүдэнд алба хаагчид нь бухимджээ. Ингэхээр нь сайдын зүгээс сугалаа сугалуулж нүүлгэх саналыг ч гаргаж үзсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл, нүүхийг сугалсан нь азгүй, үлдэхийг сугалсан нь азтай алба хаагч болох санал аж. Энэ тухайн үед мэдээж дэмжигдээгүй байсан билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665736
0 эможи

keyboard_arrow_up