50 насны ойгоороо төрөөс “мөнгөн аяга“ авсан ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ₮3,6 тэрбумын ҮЛ ХӨДЛӨХ, ₮3,2 тэрбумын ХАДГАЛАМЖТАЙ

2025 оны 10 сарын 02

Arslan.mn

Төрийн өндөр албан тушаалтнууд АТГ-т 2024 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг шинэчлэн гаргасан байна. Энэ хүрээнд бид парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгаа, тэдний ХОМ-ийг хүргэж байгаа билээ.

Тэгвэл энэ удаа  4 дэх удаагаа парламентад сууж буй ЗГХЭГ-ын дарга, УИХ-ын гишүүн С.Бямбацогтын 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮67 сая
Гэр бүлийн орлого: ₮346 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮3,6 тэрбум  /Орон сууц-3, Үйлчилгээний зориулалттай барилга-1/
Тээврийн хэрэгсэл: ₮0 сая
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮1,1 тэрбум /Эзэмших-216м2-1, Өмчлөх-227.45м2-1, Өмчлөх-336м2-1, Өмчлөх-372м2-1 нийт 4 газартай/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮249 сая
Хадгаламж: ₮3,2 тэрбум
Авлага:  ₮3,3 сая
Зээл: ₮0 сая гэж мэдүүлжээ.

Эргэн сануулахад, саяхан гэхэд Батлан хамгаалах яамны төсвөөс С.Бямбацогт сайд тэргүүтэй 5 хүний төрсөн өдрийг тэмдэглэхэд 7 сая төгрөг гарган мөнгөн аяга авсан нь олон нийтийн шүүмжлэлд өртөж байсан удаатай. 

Тухайн үед "би мөнгөн аяга аваагүй" гэсэн тайлбарыг хэвлэлд өгдөг ч тэр мөнгө нь төсвөөс гарсан баримт нь ил болсон байдаг.

Түүний ажлын туршлагын хувьд

  • 1998-2000 онд "Ховдын өргөө" ХХКомпаний ерөнхий захирал

  • 2000-2006 онд "Нью Прогресс" ХХКомпаний захирал

  • 2006-2008 онд "Нью Прогресс" группын Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга

  • 2008 онд "Нью Прогресс" группын Ерөнхийлөгч 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

  • 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

  • 2013-2016 онд Монгол Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга

  • 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

  • 2016-2017 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд

  • 2018-2019 онд Ёс зүйн дэд хорооны дарга

  • 2019-2020 онд Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга

  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

  • 2020-2022 онд Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга

  • 2022-2024 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайд

  • 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

  • 2024-2025 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд 2025 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665726
0 эможи

keyboard_arrow_up