Н.Тавинбэх: Энэ өвлийн оргил ачаалал тооцоолсон хэмжээнээс давахгүй бол ЦАХИЛГААН ХЯЗГААРЛАХГҮЙ
Засгийн газрын ээлжит хурлаас гарсан шийдвэрийг танилцууллаа.
Дулааны гуравдугаар цахилгаан станцад БЭТ-өөр томилогдсон Н.Тавинбэх "ДЦС-3- ын турбин генератор дээр энэ оны зургаадугаар сарын 2-ны өдөр томоохон хэмжээний гэмтэл гарсан. Тус гэмтлийг арилгаж, хэвийн схемд оруулах хүрээнд таван багц ажлыг хийж гүйцэтгэх учиртай. Таван багц ажлын гуравыг өвлийн оргил ачааллаас өмнө дуусгах ёстой бөгөөд 90 орчим хувийн гүйцэтгэлтэй байна.
Энэ ажлуудыг бүрэн хийж дуусвал уг станц дулааны үйлдвэрлэлийг өнгөрсөн оны оргил үед үйлдвэрлэж байсан хэмжээнд, цахилгааныг өнгөрсөн онд үйлдвэрлэж байсны 50 орчимд хувьд нь үйлдвэрлэх техникийн боломжтой болно.
Сэргээн босголтын хөрөнгө оруулалтын зардал 330 мянга орчим доллар. Олон улсын жишиг, Монгол Улсад сүүлийн үед хийгдэж буй хөрөнгө оруулалтуудын нэгжийн зардал, нэг мВт-д оруулах хөрөнгө оруулалтын зардал 2.5-2.8 сая доллар байдаг. Тэгэхээр маш хямд өртгөөр сэргээн босголт хийж байна гэж ойлгож болно.
Өвлийн оргил ачаалал тооцоолсон хэмжээнээс давахгүй бол цахилгааны хязгаарлалт хийгдэхгүй" гэв.









