Г.Занданшатар: Би Ерөнхий сайдын хувиар Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо
Ерөнхий сайд Г.Занданшатар ард түмэндээ хандаж мэдэгдэл хийж байна.
Ерөнхий сайд Г.Занданшатар "ЭТТ" ХК-д онцгой дэглэм тогтоосон. Энэ ажлын үр дүнг та бүхэнд танилцуулах гэж байна. Нүүрсний хулгайтай тэмцэх зориглоор онцгой дэглэм тогтоосон. Үүний дараа тус компанийн борлуулалт, ашиг орлого ч нэмэгдлээ. энэ нь тэнд бугшсан нүүрсний хулгайтай холбоотой.
Нэг их наяд төгрөгөөр барьсан үйлдвэрийг 18 км-ын цаана барьчихсан. Тээврийн үнэ хоёр дахин буурлаа. Нэг сая төгрөгөөр тээвэрлэж байсныг бид бууруулав. Би очиж ажиллахад ажилчид надад олон мэдээлэл өгсөн. Одоо АТГ энэ асуудлыг шалгаж байна.
Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл гэж байх учиргүй. Би онцгой бүрэн эрхийнхээ дагуу УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Хууль зүй дотоод хэргийн сайдаар томиллоо. Нүүрсний хулгайтай тэмцлээ илүү эрх хүчтэй, эрс шийдэмгий хийхийн тулд ийм шийдвэр гаргалаа. " гэв.









