Э.Батшугар: Одоогийн байдлаар гурван банк картаа И-баримттай холбосон байна
2025 оны 9 сарын 24

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.
ЦХИХХ-ны сайд Э.Батшугар "И-баримтыг касстай холбосныг дуулгахад таатай байна. Одоогийн байдлаар Төрийн банк, Голомт банк, Хас банк картаа шууд и-баримттай холбосон байна. Мөн голлох худалдаа, үйлчилгээний байгууллагууд орсон байна.
Хоёр долоо хоногийн дотор улс даяар буюу бүх банк болон худалдаа үйлчилгээний байгууллагууд картыг и-баримттай холбоно.
Энэ нь Монгол Улсын Засгийн газрын 2026 оны төсвийн төсөлтэй холбоотой буюу НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгоно гэсэнтэй холбогдож байгаа юм" гэв
Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1
665569
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
