Г.Занданшатар: Ирэх таван жилийн хугацаанд хөгжлийг 2 дахин хурдасгана
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
Г.Занданшатарын Засгийн газар ажлаа хүлээж аваад 100 хоног болж байна. 100 хоногийн хугацаанд тэдний кабинет юу хийсэн талаараа олон нийтэд мэдээлэл өгч байна.
Ерөнхий сайд 100 хоногийн хугацаанд манай Засгийн газар эдийн засгаа сэргээх гэрэл асааж чадсан. Цаашид илүү их эрчимтэй ажиллана гэж мэдэгдэв.
Тэрбээр, "Засгийн газар 100 хоног ажилласан ажлынхаа дүгнэлт дээр шинжилгээ хийж, ирэх таван жилийн үндсэн чиглэлээ гаргалаа. Энэ бол мөрөөдлийн жагсаалт биш бодитой арга ажил хэрэг болгохын тулд ард иргэдтэйгээ хэлэлцүүлнэ. Хүний чанартай өсөлт, хөгжлийг эрхэмлэсэн бодлого юм.
Хүний хөгжил, засаглал, эдийн засгийн бүтэц, татвар, цахим шинэтгэл, ногоон хөгжил, хот хөдөөгийн шинэтгэл зэрэг 10 цогц реформыг ирэх таван жилийн үндсэн чиглэл болгож байгаа.
Монгол Улсын хөгжлийг таван жилийн дотор хоёр дахин хурдасгах цогц ажлын төлөвлөгөөгөө аравдугаар сарын 31-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлнэ" гэв.









