Засгийн газрын хуралдаанаар Эдийн засгийн хөгжлийн зөвлөл байгуулна
2025 оны 9 сарын 24
Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлууд,
- Санамж бичигт гарын үсэг зурах тухай /Хүмүүнлэгийн тусламж, туслалцааны чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг/
- “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Австралийн Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төсөл
- “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /“Журам батлах тухай” Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийн жагсаалт, “Үндэсний кино урлагийн өдөр”, “Бүх ард түмний санал хураалт зохион байгуулсан өдөр нэмэх”/
- “Зөвлөл байгуулж, бүрэлдэхүүн, ажиллах журмыг батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийг байгуулж, бүрэлдэхүүн, ажиллах журмыг батлах/
- Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбатын санаачлан боловсруулсан Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт
- “Бүтээгдэхүүн хуваах гэрээний эрх, үүргийг шилжүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Газрын тосны хайгуулын “Төхөм-Х урд” талбайд/
- “Байгалийн нөөц болон дурсгалт газрын хилийн заагийг тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /“Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын 2019 оны 41 дүгээр тогтоол, “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын 2020 оны 46 дугаар тогтоол/
- “Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд дулааны цахилгаан станцуудын вагон хангамжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
- “Цахимаар түрүүнд “Digital First” бодлого батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
- Бусад асуудал
Танилцах асуудал,
- Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн хэрэгжилт болон бичил уурхайгаар үйл ажиллагаа эрхэлж байгаа байдалд хяналт шалгалт хийсэн талаар
- Агаарын навигацийн дэд бүтэц, техник, тоног төхөөрөмжийн хангалт, ашиглалтын нөхцөл байдлын талаар
- Мал, махны бэлтгэл, гурилын хангамж, нийлүүлэлт, үнийн тогтвортой байдлыг хангах талаар авах арга хэмжээний талаар
- Төрийн байгууллагуудын ашиглаж байгаа цахим систем, мэдээллийн санд дүн шинжилгээ хийж, систем хоорондын залгамж, уялдаа холбоог ханган, давхардлыг арилгах, төрөөс иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад үзүүлж буй цахим үйлчилгээний хүрээг нэмэгдүүлэх ажлын хэрэгжилтийн талаар
- “Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги”-ийн тухай танилцана.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









665547
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс